Залуу самбочид дөрвөн медальтай

img

Болгарын нийслэл Софид самбо бөхийн дэлхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Дэлхийн 28 орны хүчтэнүүд оролцсон уг тэмцээнээс Монгол Улсын залуу самбочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Манай бөхчүүдээс хөвгүүдийн 56 кг-д Г.Лхагвадорж, 87 кг-д Б.Серик нар дэлхийн дэд аварга болж, залуучуудын ангиллын эрэгтэй 48 кг-д Ш.Эрдэнэбаатар мөнгө, эмэгтэй 48 кг-д М.Долгоржав хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ