
Өнөөдөр орой 22.00 цагаас эхлэн Энх тайвны өргөн чөлөө, Жуковын хөшөөний буцаж эргэх уулзвараас Кино үйлдвэрийн буцаж эргэдэг уулзвар хүртэлх хойд талын уулзварыг хаахаар болжээ.
Тус замыг энэ сарын 23-ны өглөөний 07.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажлыг хийх юм байна.
Нийт 4.5 км уг зам нь Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун овоо-Тролейбусны эцсийн буудал хүрдэг зам юм. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа уг зам барилгын ажлыг “Ялгуусан” ХХК он дамжуулан гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ