Мод тарих ажлыг зохион байгуулсан ажлын тухай товч тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах” тухай 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагаас 15 цаг хүртэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулан Богд уулын Энхтайваны аманд мод тарих ажлыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, УИХ-ын тамгын газар, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ханхэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Спортын төв ордон /спорт сургалтын төв/, Цаг уур орчны шинжилгээний газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын алба, Татварын хэлтэс, “Гэгээрэл” төв, “Хөдөлмөрийн баатруудын холбоо” ТББ-ууд маш идэвхитэй оролцож нийт 200 гаруй хүн 2100 ширхэг мод тарьж, Богд уулыг энхтайваны ам, “Олимпийн төгөл”-д ойжуулалт нөхөн сэргээх хийв.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ