Хэлэлцсэн асуудлаас гишүүдийн анхаарал татсан нь нэг банкинд 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах асуудал байсан юм.
Гишүүдийн олонх нь хадгаламжийн мөнгөний хүүгээс татвар авахыг 2016 он хүртэл хойшлуулах саналтай байсан юм. Гишүүн С.Ганбаатар "Монголын эдийн засаг түрээсийн, мөнгө хүүлэлтийн эдийн засаг болсон. Орлого олж л байгаа бол татвар төлөх ёстой. Манай зарим нь гаднын мөнгө угааж мөнгө хүүлдэг болоод байна. Ер нь хадгаламжтай хүн цөөн. Их хадгаламжтай нь мөнгө хүүлэлт рүү яваад байна" гэсэн юм.
Түүнчлэн гишүүн Д.Ганхуяг "Ядуурлын шалтгаан гол хоёр хүчин зүйлд байна. Үүний нэг нь банкны өндөр хүү. Үүнийг Сангийн яам, Монголбанк зохицуулж чаддаггүй. Монголбанк инфляц өндөр болоод ирэхээр бодлогын хүүгээ өсгөж ирсэн. Татвар авахад 100 сая төгрөг гэдэг бол боломжтой мөнгө. Мөнгө хүүлнэ гэдэг бол баялаг бүтээхгүй байна гэсэн үг. Хадгаламжийн хүүгээс татвар авна гэдэг нь зөв бодлого гарч ирж байна" гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Уншиж байна |