Байнгын хорооны хурал хойшлов

img

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 08.30 цагаас “А” танхимд хуралдах тов гарсан ч  ирц бүрдээгүйн улмаас уг хуралдаан хойшлов.

Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ