Элизабетта Каналис: Клуни намайг бараг л эцэг шиг минь хайрласан

img

Италийн загвар өмсөгч бүсгүй холливудын зартай гоонь эр, нэрт жүжигчин Жорж Клунитай хоёр жил найзалсныхаа эцэст харилцаагаа тасалсан билээ. Элизабетта өдийг хүртэл юунаас болж олон сая эмэгтэйн сэтгэл зүрхний мөрөөдөл болсон эрээс харилцаагаа тасалснаа тодорхой яриагүй явсан юм. Гэвч Италийн сэтгүүлч Бруно Веспагийн “Энэ бол хайр” хэмээх шинэ номд яагаад Клунигаас холдох болсноо тайлбарласан байна. “Тэр миний хувьд онцгой хүн байсан. Тэр бид хоёрын харилцаа эцэг, охин хоёрын харилцааг илүүтэй санагдуулдаг байсан. Жорж хэзээ ч гэр бүл, үр хүүхдийн тухай ярьж байгаагүй. Харин би хүүхэд гаргахаас буцахааргүй байсан ч гэсэн хамтдаа энэ талаар огт ярилцаж үзээгүй. Гэхдээ бид гэр бүл болох эсэхээс бол салаагүй. Хувийн эрх ашиг, сонирхлоос л болж бид хоёр хөндийрсөн” гэж Каналис ярьжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ