
НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/-гийн шинээр томилогдсон Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Болдод итгэмжлэх захидлаа өргөн барьжээ. Итгэмжлэх захидлаа барих ёслолын дараа Гадаад харилцааны сайд Л.Болд ноён Мохамед Фоллтай Монгол, ЮНИСЕФ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцсон байна.
Ноён М.Фолл хүүхэд, өсвөр үеийнхнийхээ асуудалд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монгол оронд томилогдон хамтран ажиллах гэж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, ЮНИСЕФ, Монголын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүч чармайлтаа дайчлан ажиллахаа илэрхийлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ