Бид улстөржөөгүй, шоудаагүй чин сэтгэлээсээ ярьж, тэмцэж байна

img

Нийгэмд Оюутолгойн гэрээний асуудлыг тойрсон асуудлууд тулгамдсан сэдэв болоод байна. Энэ сэдвээр манай уншигчдын асуултад хариулахаар хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүдэд баярлалаа. Ингээд уншигчдаас ирсэн асуултыг хүргэе. Та бүхэн Оюутолгой төслийн талбайд очиж үзсэн үү гэсэн асуулт ирсэн байна? -Г.Уянга: Үзээгүй. Тэнд Эрдэнэт шиг бүтээн байгуулалт өрнөөгүй. Юуг нь үзэх юм билээ. Ойлгомжтой шүү дээ. Хэдэн сендвичин хавтан л байгаа. Х.Болорчулуун: Үзээгүй. Бид гэрээний асуудлыг ярилцаж байгаа учраас тэнд биш энд л тэмцэх хэрэгтэй байна. -Гэрээнд өөрчлөлт оруулах саналыг та бүхэн нийтдээ 27 гишүүн гаргаад байгаа. Хэдэн төрлийн шаардлага тавьсан бэ? Х.Уянга: Монголчууд бид ядаж л Оюутолгойнхоо хөрөнгө оруулалтыг нь хянадаг баймаар байна. Анх  хоёр тэрбум ам.доллар байсан хөрөнгө оруулалт , одоо 10 тэрбум гараад явчихсан. Сүүлийн үед бидний тавьсан асуудалд хариу болгож сөрөг пи ар цацаж байна. Сая харав уу. Ард түмний тархийг угаах гэсэн сурталчилгаагаа саяхан сольчихсон байгаа. Х.Болорчулуун: Монголын тал 34 хувийг эзэмшиж байгаа гэдэг. 30 жилээр гэрээ хийсэн нь анхнаасаа буруу болсон юм. С.Ганбаатар: Энгийн асуудлууд байна. 90 хувь нь монголчууд байна гээд байгаа. Зэсээ гаргаад үйлдвэрлэл явуулахаар наймдугаар сард гээд байгаа, тэр нь сунаад 2013 оны эхээр гарах нь гэнэ. Энэ үед тэр 90 хувь нь байх монголчуудыг бэлдсэн юмуу. Тэднийг бэлтгэх хөрөнгө оруулалт хийсэн юмуу. Ядаж л 90 хувь нь хэдэн хүн юм. Өнөөдөр хүртэл энэ бүхнийг Монгол Улсын Засгийн газар асуухгүй байна шдээ. Тэд олох доллараа центээр нь тооцож мэддэг хэр нь иймэрхүү илт асуудлаа тодорхой болгохгүй байна. Ажилчдын цалингийн асуудал байна. 3 сар юмуу, 3 хоног юмуу, 30 жил юмуу энэ мэтийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг манай Засгийн газар а бэ-гүй ярьж тодорхой болгох хэрэгтэй. Ийм утгагүй зүйлүүдээ одоо зогсоохгүй бол, монголчууд минь бид шоудаад байгаа юм биш. Улстөржөөд байгаа юм биш, бид эх орныхоо баялгийг ард түмэндээ ашигтайгаар ашиглах ёстой. Бид чинь сэтгэлээсээ ярьж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chi bitgii solior hyatad-iin shees mini.
2013-02-14
Freedom:
Gazar deer ni ochij taniltsaagui bj,setgeliin huurluur handah yum,bi lav ed nart ogt itgehgui bna,Ganbaatar bol humuus yu husej bna,teriig l yaridag hun,ter ni humuust taalagddag bh,uneheer udirdagch,lider hun bol ard olond taalagdahyn tuld uran dongodoh bus bidend unuudur taalagdahgui bj boloh ch ireeduid ashig tusaa uguh zuiliin tuluu temtsej chaddag,bidniig manlailagch bh bolov uu.
2012-10-17
chi bitgii solior hyatad-iin shees mini.
Eh oronch.:
Amjilt.
2012-10-16
Demjij bn Amjilt husie Sain temceeree
2012-10-16
60%:
60% manaih 40% ch tedend ihdeh bsan
2012-10-16
Demjij bn Amjilt husie Sain temceeree
Zochin:
Uyangyn chin setgel gej yu baidgiin, shantajchin
2012-10-16
Тэд гэрээгээ зөрчиж их хэмжээний илүү хөрөнгө оруулсан гээд байгаа. Манай тал аудит оруулбал болох уу. 34 хувь одоо эзэмшиж байгаа биз дээ. Том корпорациудаас болж хохирсон түүх интернэтээр дүүрэн байна.
2012-10-16
s. bayar terguutei kheel khakhuulchdiig mongoloos zailuul shorond khiiji shond duujil
2012-10-16
ASUULT:
Sain baitsgaana uu, Mongoliin taliig tuluulsun 3 hun TUZ-d baigaa biz dee, Ter 3 er ni yamar uuregtei yum be, yaagaad yu ch dugardaggui yum be,ard tumen ni barag 2 taltsaad baihad. Hamgiin ih medeeleltei, oir baigaa ni ter 3 biz dee. Bagabandi guai Subashid-iin surgaali shig hudlaa yum bichij baisnaas Oyutolgoin tuhai yaagaad gats ug gan hiij boldoggui yum Хариу бич
2012-10-16
Bugdde ne udriin mend hurgie. Oyu-Molgoin geree bol buruu bolson hen ch harsan oilgomjtoi. nadad uur asuult bn ene talaarhi setgegdelee zaawal helhiig hus ch bn. Jolooochiin hariutslagiin daatgaliin talaar ta3 yu bodoj bn. ene hedhen hunii kompaniig turiin tomor nuureer bayyjuulaad hol deer ne bosgood bga gej bi bodoj bn. hun bur awaar osol gargahgui. tiim bolohoor ene met zugeer buun mungu l huwiin daatgaliin kompaniudad orood hedhen hun bayjaad bn. eniig turiin dansand orj tuswiin neghen hesgiig ch bolow burduulbel bi daatgal tuluhuus tatgalzah zuilgui ene talaarhi ta bugdiin setgegdeliig sonsmoor bn.
2012-10-16
маш зөв үйлийн төлө явж байна. амжилт, бид нар юу хийх ёстой вэ дэмжинэ шүү.
2012-10-16
Temtseerei:
Manaihaan mash sain bna shuu temsteed bgaarai
2012-10-16
MGL:
51 хувь манайх
2012-10-16
ta buhniig demjij bna.oyutolgoigoos avilga avaagui gishuud l temtsej bga n todorhoi.ug gereeg huleen zuvshuurch bga busad gishuud ymar negen baidlaar ih baga hemjeegeer yum avch ymar negen subekteer oyutolgoitoi holbootoi n todorhoi.yriad unguruh bish bur tslan zogsooh heregtei.ene temtseld ylah n todorhoi.ta buhen bur urgun hureetei oron dayar ajil hayalt zarlaj jagsaal tsuglaan hiij huchtei temtseh heregtei.shou bish yrih bish ard tumendee baylagiin avch uguurei.
2012-10-16
Тэмцээрэй манайхаан:
Та нартаа амжилт хүсье. Бид одоо л маш сайн ойлгож байна. Тэгээд оройтоогүй дээр нь С.Уянга нар минь тэмцээд байгаарай.
2012-10-16
Amjilt husye:
Amjilt husye, uigaggui teemtseerii ard tumen ta narin tald shu
2012-10-16
ахаа:
анхнаасаа хэдээр барихыг нь мэдээгүй гэрээ хийсэн бол одоо шинээр хийхээс яахав 51 хувь манайх
2012-10-16