Оюутолгой төсөлд Монголын талаас хяналт дутагдаж байна

img

-Уянга гишүүнээс асууя. Оюутолгойн гэрээ буруу байсан гэдгийг та анхнаасаа мэдэж гудамжнаас тэмцэж байсан? - Би нэг жишээ хэлье. Нэг эмээ хэлж байсан юм. Тэр эмээ "Манайх нэг үнээтэй, 10 литр сүү өгдөг байлаа. Гэтэл миний гар хуруу мойнийгоод сүүгээ сааж чадахаа байлаа. Тэгээд хүнээс сүү сааж өгөөд 3 литрийг нь ав гэж л дээ. Яг ийм нөхцөлд цаад хүн нь 10 литр сүүг нь саагаад бүгдийг нь авна. Та харин надаас буцаагаад 3 литрийг нь худалдаж ав. Авч чадахгүй бол зээлээр ав гэж эмээд хэлж буйтай Оюутолгойн гэрээ агаар нэгэн болоод байна. Монголчуудын эзэмших хувь арай гэж  34 болоод байна. Энэ гэрээ бол өөрчлөгдөх ёстой. Бидний тархийг угаах гээд реклам гараад байна. Ийм үргүй зардал хэрэггүй. -"Оюутолгой" гэрээний төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш та нарын тооцоогоор нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулсан байна гэж үзэж байгаа вэ. Жишээ нь 1.7, 2.7 гээд л янз бүрээр яриад байна? -Болорчулуун: 2,7 миллард доллар орно гэж байсан. Яг гэрээ байгуулах үед 4 миллиард болсон. Одоо 6 миллиард доллар орчихоод байна гэж байна. Цаашдаа 13 хүрнэ гээд байгаа. Энэ мэт хөрөнгө оруулалт өсөөд байна. Гэтэл монголын талаас ямар ч хяналт байхгүй байна. Уянга: Яагаад ингэж өсөөд байгаа нь тодорхойгүй байгаа юм. -Тэгэхээр эхнийхээ зардлыг нөхөж байж ногдол ашгаа өгнө гэхээр бид нарын хүртэх юм цаг хугацааны хувьд цаашлаад байна гэсэн үг биз дээ. -Болорчулуун: Мэдээж Уянга: Гэрээний эхнийх нь автоматаар 30 жилээр хийчихэж байгаа юм. Нэгэнт анхны гэрээ байгуулсан. Өнгөрсөн парламентад гэрээг өөрчлөх ажлын хэсэг гарч байсан. Түүнээс хойш үндсэн гэрээнд үг үсгийн ч болов өөрчлөлт орсон уу? -Х.Болорчулуун: Орсон. Анх 2009 онд байгуулагдсан гэрээ шүү дээ. 2011 оны зургадугаар сарын 8-ны өдөр ганц, хоёр заалт өөрчлөгдсөн. Үүний хамгийн гол заалт нь бол энэ хүү нь анх байгуулагдахдаа 9.9 байсан. Америкийн хэрэглээний үнийн индекстэй нийлээд энэ нь 11 болж байсан. Энэ чинь маш өндөр байхгүй юу. Үүнийг манайхан дэндүү өндөр байна гэсэн шаардлага тавьсан. Зургадугаар сарын 08-нд 6.5 болгосон. Гэхдээ энэ ч гэсэн өндөр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
gereeg oorchlox l xeregtei. 34 gedeg baga shuu dee. bid 50 deesh xuvi avaxiig xusej baina.Bidnii gazar nutag deer bid bish ted bidnii xelsen boloniig gereendee tusgaj bidnii setgeld niitsuulsen baix estoi bizdee mongolchuudaa. geree xiisen, demjsen buxniig xuuliin xariutslaga xuleelgex xeregtei. Ur xuuxdiin min gazar nutag omch xorongiig busdad gereelsen novshnuudiin xorongiig xuraaj xuuliin xariutslaga xuleelge!!!!!!!!
2012-10-16
Zorig said.Bayartsogt geed baigaa yumnuud haaguur nuugdaad yavaad bgaa yum be.Tednii tailbar,vndeslelvvdiig sonsmoor bna .Hulgaichdiin bujignuulsan yumiig n uursduur n zadluulah heregtei
2012-10-16
boloro:
hyanalt tawih humuus ni ug ni bidnii uursdiiguu tuluuluulj songoson erhem gishuud shuu dee.daanch jaahan mungu unerteed l bidniig martchih ni harmsaltai.tegeheer ard tumen bid uursduu hyanalt tawih shaardlagatai baina.bugdeeree ireeduinhee tuluu huchtei temtsetsgey l dee.
2012-10-16
БатЭрдэнэ:
Болорчулуун гишүүний ойлголт зөв бна. 6,6 хувь ч өндөр хүү. Ерөөсөө гэрээний зарчим маш буруу гэж бодож байна. Нэг хувийн зээл байсан ч өндөр. Ерөөс тэр 34%-ийг зээлээр авна гэдэг буруу. Тэр гэрээг ил байлгахгүй байсаар өнөөдрийг хүрчээд одоо өөрчлөхгүй гэдгийг юу гэж үзэх вэ?
2012-10-16