-Х.Болорчулуун гишүүнээс асууя. 31 дэх жилд бид Оюутолгойн 16 хувийг авна гээд байгаа. Тэр үед юу болох вэ?
Х.Болорчулуун: Гэрээ байгуулах үеийн төр засаг бол Монголын эмгэнэл. Стандарт бус төр засаг. Та бүхэн мэдэж байгаа. 100 сая төгрөгийн пайз бариад сайд нар нь зогсч байдаг шүү дээ. Хэдхэн хүн хуйвалдаж ашигт малтмалаа ашиглаад хязгааргүй баяждаг. Ард түмэн нь ядуу амьдарч болохгүй.
Оюутолгой бол Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молебдений нөөцтэй орд. Ашиггүй гэрээ гэдгийг УИХ-ын судалгаа ч харуулж байгаа, эх оронч эрдэмтдийн судалгаа ч харуулдаг. Зарим нэг жишээ татахад, тус гэрээнд манай тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй. Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүүтэйгээ буцаан Рио Тинтогоос худалдаж авна. Долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. 31 дэх жилээс Монголын тал Оюутолгойн 16 хувийг авна гэж байгаа. Тэр үед энэ орд Бороо гоулд шиг хамаг өрмөө хуу хамуулсан байна. Тийм учраас гэрээг өөрчлөе гээд байгаа юм.
-Оюутолгойн гэрээг ард түмэндээ сайн ойлгуулах талаар та бүхэн ихийг хийх хэрэгтэй. Энэ тэмцэлд тань амжилт хүсье.
С.Уянга: Оюутолгойн гэрээг ойлгоход ухаантай байх, эдийн засагч байх шаардлагагүй. Бүгд нэгдэж нэг болоод явах ёстой. Оюутолгой компани хэвлэлийнхэнтэй гэрээ байгуулаад амыг нь барих юм маш их хийж байна. Түүхэнд Монгол Улсаа авч үлдэж чадах эсэхийг шийдвэрлэх хариуцлагатай үед сэтгүүлчид аливааг үнэн мөнөөр нь харж ард түмэндээ хүргэх хэрэгтэй болж байна. Энэ асуудалд зориуд цаг гаргаж буй танай сайтын нийт хамт олонд талархал илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ