Линдсей Лохан хүүхэд гаргахыг хүсэх болжээ

img


Холливудын жүжигчин бүсгүй Линдсей Лохан хүүхэдтэй болохыг хүсэх болжээ. Сүүлийн үед дизайнер Филипп Плейнтэй найзлах болсон нь жүжигчин бүсгүйд ийм бодол төрүүлсэн байж болох юм.
“Би олон хүүхэдтэй, өнөр айлын эзэгтэй болохыг балчраасаа л мөрөөдөж өссөн. Надад хүүхэд нас гэж байгаагүй...Түүнийг минь зүгээр л хулгайлчихсан юм” гэж Линдсей Лохан ярьсан байна. Харин Лоханы шинэ най залуугаар тодроод буй Филипп Плейн хүүхдийнх нь эцэг болохыг хүсч буй эсэх талаар ам нээгээгүй ажээ.
“Линдсей хурдхан л хүүхэдтэй болохыг хүсч байна. Ээж нь түүнийг 24 настайдаа төрүүлсэн юм билээ. Линдсей ч 30 нас хүрээгүй байхдаа хүүхэд гаргахыг мөрөөддөг” гэж нэрт жүжигчний тун ойрын гэх эх сурвалж хэвлэлд хүүрнэжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

she looks not pretty anymore
2011-11-01