2006 оны ашигт малтмалын хууль гадныхны гар хөл оролцож монголчуудын эсрэг батлагдсан

img

-Ер нь Оюутолгой гэдэг энэ газрыг мэрж хөрөнгө олохыг хичээж байгаа. Гэтэл Монголын Засгийн газар энэ орд дээр түшиглэсэн "Оюутолгой" ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа гэж бид ойлгож байгаа. Гэтэл энэ орд дээрээ хуучнаар "Айвенхоу майнз лимитэд" компани Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаад мөнгө босгоод байгаа шүү дээ. Гэтэл бид огт мөнгө босоогүй юман дээр нь 34 хувьтай суугаад байна гэсэн үгүү? -Г.Уянга: Бидэнд баялаг байна. Энэ чинь бидний юм. Бид ашиглах гэсэн мөнгө хөрөнгө санхүү, техник технологи байхгүй байна. Тэд үүнийгээ оруулж ир. Ингээд бүгдээрээ харилцан ашигтай ажиллая гэсэн гэрээ шүү дээ. Гэтэл хий хоосон компани байгуулчихаад тэрнийхээ 34 хувийг нь эзэмш. 34 хувьдаа оногдох зээлээ ав. Тэрнийхээ хүүг та нар ав гээд. Жишээ нь энэ гадуур байгаа рекламаар янз бүрийн ашиг, татвар энэ тэрээ монголчуудад төлж байгаа. Энэ нь нийлээд монголчууд 71 хувийг хүртэж байна гээд монголд оруулж байгаа ширхэг зоос бүрээ тооцоод байдаг.Бид нараас тэр мөнгөө яаж аваад байна гэхээр, тэр өндөр хүүгийнхээ төлбөрөөр авч байна. Яагаад хөрөнгө оруулалт чинь өсөөд байна гэдгийг мэдэх ёстой байна. Энэ гэрээнд монголчууд бид оролцогч байдлаар биш мэдээлэл авч, сонирхогч байдлаар оролцож ирсэн шүү дээ. -Х.Болорчулуун: Энд нэг зүйлийг хэлье. Ер нь Монгол Улсад Үндсэн хууль нь хамгийн том хууль уу, түүнээс урган гарсан салбар хууль нь том юм уу. Энэ хэнд ч ойлгомжтой. Үндсэн хууль дор бусад хууль захирагдана. Үндсэн хуулиндаа газрын доорхи баялаг монголын ард түмний өмч байна гээд заачихсан байгаа. Харин 2006 оны ашигт малтмалын тухай хуулиндаа орд эзэмшигчийн өмч гээд заачихсан. Тэгэхээр үүнийг нэмэлтээр, нууцаар оруулж ирсэн гэж ярьдаг. Гадны гар хөл орсон гэсэн үг. Тийм учраас олон мянган жил хамгаалж ирсэн энэ орд маань монголын ард түмнийх биш гадных болчихоод байна. Ордын 34 хувийг монгол эзэмшинэ шүү дээ. Ордоо барьцаалаад гадаадад мөнгө босгож байхад монголчууд тэрний 34 хувийг хүртэж чадахгүй. Харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд оруулж байгаа хөрөнгийг монголчууд өндөр хүүтэй зээлээр авч байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨРИЙН НУУЦ МЭДЭЭЛЭЛ:
ОЧИРБАТ БАГАБАНЬД НАРЫГ БОЛОН ТУХАЙН ҮЕД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД БҮГД Л ЛИЦЕНЗИЙН НАЙМАНД ОРОЛЦСОН БАЙХ МАГАДЛАЛ МАШ ИХ ТЭГЭЭД Ч ХУУЛИЙГ ӨӨРИЙН ЗАРСАН ЛИЦЕНЗ БОЛОН АШИГТ МАЛТМАЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХУДАЛДАН АВАГЧ НАРТАА ЗОРИУЛЖ ХУУЛЬ ГАРГАСАН БАЙХ ААГАДЛАЛ ИХТЭЙ
2013-01-14
зөвлөхүүд:
төрийн тэргүүнүүд тэдний зөвлөхөөр ажиллаад байгаа юм биш үү энэ чинь л нэг юм хэлээд байна аа даа
2013-01-14
ene uyanga odoo uu omscon um be? shorts? boliochee!!! Ih hurliin gishuunii zangaraga suumaar umaa, hervee ooroo yaj huvcaslahaa mededgui um bol stylist eer zaalgah heregtei shde
2012-10-17
ол:
одхүү гишүүн гишүүдийн кноп дараад явж байсан гэдэг зүйл бичигдэж байсан тийм бол цаазаар авхад багадана
2012-10-16
boloroo:
gadnii gar hul oroltsson ni hend ch oilgomjtoi.tiim bolohoor ard tumneeree niilj gereeg huchingui bolguulj mongoliin erdemten ediin zasagch nart hahuulid awthaargui tsaling uguud gereeg dahin bolwsruulah heregtei.
2012-10-16