Маргаашийг өнгөрөөх юм бол нөгөөдөр 18-н гэдэг өдөр бидэнд маш үнэтэй тусах гээд байна

img

-Оюутолгойн ордын нийт нөөц нь  45 сая  тонн хүдрийн нөөцтэй. Үүнээс 19  сая тонныг ашиглах боломжгүй гэж техник эдийн засгийн тооцоо, үндэслэл гарсан юм байна. Үүнд өөрчлөлт оруулна гэж өмнөх парламент олон удаа ярьсан Энэ талаар тодруулж юу хэлэх вэ? С.Ганбаатар: -45 сая тонн зэс, 1800 тонн алт. Үүнийг маш их дарж хийсэн. Цахим хуудаснаас нь та бүхэн үзээрэй. 12 сая тонн зэс, 380  тонн алт гэж хийсэн байгаа.  Гэтэл анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдээд байгаа. Биднийг хайчин галд оруулж байна гэж үүнийг хэлдэг юм. Ашиг авахгүй болгож байна гэсэн үг.  Тооцоонуудыг нь дэлгэрэнгүй үзэж болно. Би цаг алдахгүй нэг зүйлийг хэлмээр байна. Дэлхий даяар чатлаж буй монголчууд сонсоорой. Бид маргаашийг өнгөрөөх юм бол нөгөөдөр гэдэг өдөр бидэнд маш үнэтэй тусах гээд байна. Юу гэвэл  аравдугаар сарын 18-нд  байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах хугацаа дуусгавар болж байна. Оюутолгой  өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж  Монголын ард түмнээс асуух ёстой байсан. Гэтэл дарж байгаад долоо хоногийн  өмнөөс ард түмэнд мэдээлсэн. Энэхүү 71:29 гэдэг хулхи сурталчилгаа шиг  хуурч байна. Энэ байдлаа өнөөдөр өөрөө өөрсдөө бичээд Дэлхийн банкинд өгөх гэж байна шүү дээ.  Дөрвөн тэрбум доллар авахын төлөө. Үүнийг хийж байгаа. Монголын Оюутолгойн гэрээтэй адилтгах хэмжээний чухал баримт бичиг. Та нар уншаад үзвэл ард иргэдийг тоосжуулахгүй байх ямар зам барьсан юм. Замаа барьсан байх ёстой. Нийгмийн тогтвортой байдлын судалгаа. Хаягдал химийн бодисоо  хаашаа асгах юм. Энэ  бүхэн алга. Ард иргэдийн оролцоо байхгүй. Монгол орон даяар үүнийг хэлэлцэх ёстой. Ард иргэдийн оролцоогүй Оюутолгой өөрөө өөрийнхөө хэдэн ажилтнуудаар  дээрх үнэлгээг хийлгэж байгаа юм. Хоёрдугаарт, Оюутолгой компани Өмнөговийн  уугуул иргэдтэй хамтын ажиллагааны гэрээ хийнэ гэж буй. Энэ гэрээнд ойрын хугацаанд гарын үсэг зурагдана. Улсын дотор улс бий болгох гэж байна шүү дээ. Нэг засаг захиргаатай, нэг гэрийг салгах нь. УИХ-ын гишүүдэд энэ гэрээ ирээгүй байх. Засгийн газарт ч ирээгүй гэж бодож байна. Намайг асуухаар хариулт хэлэхгүй байгаа.  Монголын  Засгийн газар  Оюутолгойн төлөөлөгчийн газар шиг ажилладгаа зогсоох ёстой.  Энэ зүйлийг би сайтаар дамжуулж илэрхийлэхээс өөр яаж тэмцэх вэ. УИХ-ын гишүүний үндсэн ажил бол энэ гэрээнд ямар балиар юм оров, юу болов гэдгийг илэрхийлэх гэж иргэдийн төлөөлөл болж орж ирсэн болохоос дуугүй ухаантай царайлах гэж ирээгүй. Хоёрдугаарт, ард иргэд хоёрдмол сэтгэлтэй байвал нэг сэтгэлтэй болгох гэж  төлөөлж ярих нь бидний үүрэг. Энэ ажлаа хийхгүй байна. Хийж байгаагаа адлаж байна шүү дээ. Х.Болорчулуун: 2009 онд  Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөл  45 сая тонн зэс, 1800 тонн алт гэж бүртгүүлсэн. Тэгсэн хэр нь   албан ёсны нөөцийг багасгаад 12 сая тонн зэс, 380 тонн алт гэж дарж гаргасан байгаа юм. Маргаан үүсгэхээр та нар 38 тонн зэс авна гэхээр 31 нь баталгаатай гэх мэтээр дураараа өөрчилж байна. Үүнд Монголын талаас ямар ч хяналт байхгүй. С.Уянга:  Эрдэмтдийн тооцоогоор зэсийн нөөцөөрөө  долоон  ширхэг Эрдэнэт, алтны нөөц нь 25 ширхэг Бороо гоулд. Ийм л баялаг бидэнд бий. Гэтэл бид нэг эрдэнэтээр юу хийсэн билээ. Одоо хүртэл Монголын төсвийн голыг бүрдүүлэгч хэвээрээ.  Ямар том зүйл бүтээв. Эрдэнэд үйлдвэрийг дагаад аж үйлдвэрийн цогцолбор бий болсон. Үйлдвэрт ажиллах хүмүүсийг эхнэр хүүхэдтэй нь аваачиж ажиллуулдаг. Эхнэрийг нь ажиллуулах үйлдвэр, хүүхдийг нь сургах сургах сургууль, амралт сувиллын газар гээд бүх зүйлийг байгуулсан. Наад захын Эрдэнэт үйлдвэртэй жишиж үзэхэд ийм байна. Тэгэхээр дор хаяад ийм ухамсрын түвшинд бүтээн байгуулалтыг монголчууд нэхээд байгаа юм.  Энэ бүхнийг хангаж чадахгүй байгаа. Би захирлаас нь асууж байсан. Монголчууд бүтээн байгуулалтыг хүсч байгаа гэхэд  шулуухан үгүй гэж хэлж байгаа. Монголчуудын саналыг сонсох ёстой. Гэрээг УИХ-ын түвшинд авчирч хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
Ganbaatar ahaa ta chadnaa mongoliig min awarch gants daichin gantsaalddagvi ymaa ard chin asaaltai ard tvmen bn
2012-10-17
ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА САЙН ТЭМЦ МАГНАЙД ХЭЛЖ БАЙГААД АРД ТҮМНИЙГ БОСГО БИД ДЭМЖИНЭ
2012-10-17
Тэгээд одоо яах юм бэ. Нөгөө нөхдүүдээ буудах уу
2012-10-17
zochin:
OYU-TOLGOI gej baihgyi baihad bid nar amidarch baisan bailaa geed yamar ch ashiggyi bol novshnuudiig huuguud garga ..darga nariin amidral muudna biz jiriin hymyyst yamar ch nuluu yzyylehgyi
2012-10-16
uls undestniig buhleer ni huursan saiduudiig ni hudaldaj avsan geed shuuhdehees uur arga alga daa
2012-10-16
BB:
DEMJIJ BNAA. ODOO BID YAKH YOSTOI VE? TURD TOLGOI BNA U?
2012-10-16
Bi Mongol:
Demjij bn, tm l zawharsan ym bolood bgn bol ygad shuud ochood butsaagaad bulaagaad awch bolohgui gj.
2012-10-16
BATJAA:
Namuud ali ali ni showdaxaa bolimoor yum. Mongol xvn buriin xorongiig duraaraa geree xiine gej yu baisan yum be. Ard tumneesee sanal asuulga avbal ene teneguudees arai l oor geree xiix baix, ard tumnee denduu basamjilj baigaa yum bishuu. ganbaatariig demjij baina, araas ni olon olon xvn temtseesei. Temtselee bitgii zogsoogooroi.Mongolchuudaa bid gadniixand deerelxuulj duuslaa shuu
2012-10-16
ganbaatar gishuuniig demjitsgeei:
ganbaatariig demjij bn, busad mahan tolgoinuudiin IQ hurehgui bolohoor tag suugaad bn shd. arai ch dee, mongolchuud baylagiin ezed bj yahaaraa gadniihand deerelhuuleed suug yostoen, uzej tarah heregtei, mongold sanaarhsan gadnii hen bugaig ch es ursuunu gedgiig anhaaruulaarai, ard tumen teneg bish, luivarchdiin ugsen huivaldaaniig taslan zogsooj bugdiig ni zailuulah heregtei, ard tumen mini ser, tsaana chini uls eh orniig mini bulaan avch ard tumniig maani doromjilj deerelhej bna ingehguiee, bid temtsene yalna, mongold buruu bodoltoi orj irsen gadniihniig bugdiig ustgaya, dayar mongoliinhoon ta nar yagaad tag chig bna ve,
2012-10-16
Фрийдландыг өмөөрөх гэсэн юм биш шүү. Гэхдээ тийм олон улсын шүүх гэж байдаггүй юм
2012-10-16
tsengee:
hervee uil yavdal bidnii esreg bval hun bur zevseg agsn temtsehed ugui geh gazargui
2012-10-16
Bi Mongol:
Demjij bn, tm l zawharsan ym bolood bgn bol ygad shuud ochood butsaagaad bulaagaad awch bolohgui gj.
munkhuu:
todorxoi undesliig ni zov togtoogod kanadiin freedland g olon ulsiin shuuxed ogoxoos bukh ajilaa ehelbel yamar ve? mash ix xolion bantang ter l exelsen shuude.
2012-10-16