-Гэрээнд зарчмын хувьд ямар алдаа байна вэ?
С.Ганбаатар: Гэрээнд яагаад дургуйцээд байна гэдэгт нэгдүгээр зүйл заалтыг хэлье. Маш энгийн. Өнөөдөр ухаад гаргаж ирэх зардлын 34 хувийг нь Монгол өр тавин төлчихөөд газрын дор байгаа 45 сая тонн зэс, 1800 тонн алт ямар ч үнэгүй байгаа юм. Үүнийг яагаад гэрээнд үнэлүүлж оруулаагүй юм бэ. Үүнийг яагаад үнэгүй гэж тооцоод байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад Фрийдланд С.Баярцогт гэдэг хоёр хүн нийлж хамтарсан хадгаламж зээлийн хоршоо нээх гэж байгаа бол өөр. Нийт оруулж ирсэн тэрбум төгрөгийнхөө 34 хувийг нь чамд зээлээр өглөө шүү. Та дараа нь ашгаасаа нөхөж өгөөрэй гэвэл энэ эрүүл зүйл. Гэтэл дор нь бэлэн судалгаатай хэдэн зуун сая тонн алт, зэс байна шүү дээ. Надад Африкын гурван том гэрээ байна.
Хоршооллын гэрээ гэдэг шиг. Би түүхий эдээрээ хөрөнгө оруулья. Чи хүний нөөц, техникээрээ зээлсэн мөнгөөрөө хөрөнгө оруул. Чинийхийг би 40 хувь гэж үзье. Өөрийнхийгөө 60 хувь гэж үзье. Миний санаа ойлгогдож байна уу. Анхаасаа ярьсан санаа энэ. Миний сейф дотор өвөг дээдсийн минь үлдээсэн алтан хөөрөг байя. Би сэйфээ онгойлгож чадахгүй байя. Шар толгойтой найзаа миний энэ сэйфийг нээж өг. Нээсэн зардалд нь 100 мянган төгрөг гарлаа. Хөгшин нь 35 мянган төгрөгийг зээлж авсан гэсэн үг шүү. Нийт гарсан алтан хөөргийг бүгдийг нь ав. Чамаас би 35 хувийг нь худалдаж авья. Одоо ойлгомжтой байна уу. Сэйфээ би нээх гээд чадахгүй байна. Энэ гэрээ зарчмын хувьд ийм том алдаа хийсэн. Хэдэн мянган үйлдвэр, зам, сургууль, эмнэлэг тавиад туучихсан байна. Үүнд бухимдаж байна. Өнөөдөр яаж ч доромжлуулсан гэрээг засахын төлөө явна. Жижиг зүйл ярья. Гэрээг яах гэж байгуулдаг юм бэ, хэрэлдэхгүй гэж. Хяналт тавих гэж байгуулдаг юм. Оюутолгойн гэрээнд Монголын талаас ТУЗ-д байгаа хүмүүс юу ч хийж чадахгүй байна. Санал оруулсан ч нэмэргүй. Нөгөө зургаан хүн нь хүч түрнэ.
Монголын гурван хүн яг чөдөртэй морь шиг юу ч хийж чадахгүй. Яахав Монгол хүн бачуураад л зүтгэж байгаа байх. Дараа нь менежментийн багт манайхаас ямар ч оролцоо байхгүй. 34 хувь манайх юм бол бараа бүтээгдэхүүн худалдан авах талд Монголын тал ямар ч нөлөөгүй. Хэдэн техник авч байна. Ямар ч хяналт байхгүй. Тухайлбал, 500 төгрөгийн үнэтэй шүгэл 30 ам.доллар. Өрмийн машин 20 сая доллар, энэ бүхэн баримттай. Хяналт алга. Эцэст нь хэлэхэд, гэрээний талаар ярилцая гэсний төлөө тус компани гадаадын мундаг пиарын компанийг хөлсөлж авчраад биднийг намнах ажлыг хийж байна. Самбар болгон дээр харагдаач гэдэг шиг юмыг тавьж байна. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Засгийн газар яагаад хараад зүгээр сууна вэ. Монголчууд 34 хувь юм бол тэр самбар дээр үзэл бодол нь байх ёстой. Гэтэл хүчирхийлүүлж байна шүү дээ. Нутагтаа үүнийг ярих эрхгүй болгож байна. Зарим гишүүд биднийг мэдлэггүй гэж хэлж байна. Би С.Баярцогтыг мэддэггүй байхад мэдэж босч ирсэн юм шүү. Гэрээ байгуулсан хүмүүсээс асуухад энэ гэрээг монголын талаас хэн гэдэг шинжээч дүгнэлт гаргаж өгсөн юм бэ. Тэр дүгнэлийг тойрч дүгнэлт гарсан байх ёстой. С.Баярцогт, М.Зоригт нар бол надаас дор мэдлэггүй. Улстөрийн шийдэл байж болохгүй. Хүч тэнцвэргүй тулаанд энэ гэрээг байгуулсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ