-Товчхон хэлэхэд, энэ их баялгийг ухах зардлынх нь 34 хувийг монголчууд үүрээд олзноос нь хүртэх юмгүй гэрээ болжээ гэж ойлгож болох уу. Тэгэхээр Оюутолгойн гэрээ олон улсын стандартад нийцсэн гэрээ болсон гэсэн дүгнэлтийг гадаадын шинжээчид гаргасан байна. Үүний шинжилж судлахад дунджаар хэр хөрөнгө зарцуулах вэ?
С.Ганбаатар: Би нэг л зүйлийг хэлье. Бидний мөнгөөр найр хийж байгаа нэг л жишээ татья. Тэд Оюутолгойн ойролцоо хот барьж болох уу гэдэг судалгаар гурван сая ам. доллароор өөрийнхөө хүмүүсийг санхүүжүүлж мөнгөжүүлж ажиллуусан. Тэрний 34 хувийг дараа нь бид төлнө. Би хэлж байсан. Монголын эрдэмдийг цуглуулаад дэд бүтэц, ус, металлын биржийн эрдэмтэн, шинжээч зэрэг 12 эрдэмтнийг 20-30 мянган доллароор цалинжуулаад өгөөч. Үсрээд 200 мянган ам. доллар гарна. Энэ бол Монголын гэрээг хэдэн шат ахиулна. Хэдэн арван тэрбумын асуудлыг ярина. Энэ бол байх ёстой зүйл. Ингэж Монголын тал хөндлөнгийн шинжээчдэд мөнгө өгч шинжлүүлэх ёстой. Гэтэл Оюутолгой юу хийж байна өөрсдийнхөө төлөө тайлан өгдөг. Үүнийг нь тойрч монголчууд ярьдаг хөндлөнгийн гурав дахь биеэ даасан техникийн шинжээчдийн дүгнэлт гаргаад өгөөч гэдгийг тоть шиг ярьж байна шүү дээ. Тэр шинжээчийн дүгнэлтийг хулхидаж маргаашаар дуусгах гээд байна шүү дээ. Бид яасан тайван нойртой хүмүүс вэ. Бухимдаж байна.
-Г.Уянга гишүүн та Оюутолгойн гэрээг анхнаасаа буруу болжээ гэдгийг мэдэж гудамжнаас эхлээд тэмцсэн. Энэ ийм балай гэрээ гэдгийг анхнаасаа мэдээгүй юм уу. Мэдсээр байгаад баталсан юм уу гишүүд. Оюутолгойн гэрээний балгийг эрхэм их хурлын гишүүд тавьсан. Одоо үүнийг яах ёстой вэ?
Г.Уянга: Бүр анх хийсэн гэрээ нь бүр инээдэмтэй байсан шүү дээ. Хоёр хувь байсан юм. Иргэний хөдөлгөөнүүдийн байнгын тасралтгүй тэмцлийн үр дүнд 34 хувь болсон. Тэгэхээр нэг л энгийн жишээ хэлье. Хөдөө явж байхад малчин эмэгтэй хэлсэн юм. Жишээ нь би нэг үнээтэй байлаа гэж бодье. Өдөрт 10 литр сүү өгдөг. Гэтэл гар хуруу эвлэхгүй үнээгээ сааж чадахгүйд хүрлээ. Тэгэхээр хажуугийн нэг залууг гуйя. Саагаад өгөөч цайны сүүгээ үнэгүй ав гэж хэлтэл найз үнээг нь саагаад 10 литр сүүг нь бүгдийг аваад буцаагаад 3.4 литр сүүг нь ав. Тэгэхээр би мөнгө байхгүй гэж хэлэхээр нь 3.4 литр сүүгээ надаас мөнгө зээлээд авчих гэж байгаатай яг адилхан. Энэ бол үнэн. Энэ гэрээг УИХ-ын гишүүд хамгаалж өдийг хүргэсэн. Тэр гишүүд өдий хүртэл байгаа. Тухайлбал Оюутолгой компанийн хоол хүнсийг нийлүүлдэг компани С.Баярцогтынх байх жишээтэй гэх мэтээр ашиг сонирхол байгаа юм. Энэ гэрээ өөрчлөгдөх ёстой. Гэрээг өөрчлөх ёстой гишүүд сонгогдсон. Бидний үндсэн ажил энэ гэрээг өөрчлөх. Татваруудаа монголчууддаа төлсөн мөнгө гэж яриад байгаа юм. Рио Тинто хаана ч олборлолт явуулсан татвараа төлнө шүү дээ. Үүнийг ашиг гэж тооцож болохгүй. Бүх татвараа нийлүүлээд монголд өгч буй мөнгө гэж тархи угааж болохгүй. Энэ гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ