Хиллари Клинтон ерөнхийлөгч Барак Обамаг "өмөөрлөө"

img

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон анхаарал татсан мэдэгдэл хийжээ. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард Ливийн Бенгази хот дахь Нэгдсэн Улсын Консулын газар халдлагад өртөж, элчин сайд болон бусад гурван хүн алагдсан нь аюулгүй байдлыг сахиулж чадаагүйтэй холбоотой гэж хэлсэн байна. Мөн тэрээр гадны улсуудад ажиллаж байгаа Америкийн дипломат албаныхны аюулгүй байдлыг хамгаалах нь миний ажил, Цагаан Ордонд хамаарах хэрэг огт биш хэмээн онцолжээ. Тэрээр ерөнхийлөгч Барак Обама болон БНН-аас нэр дэвшигч Митт Ромни нарын хоёр дахь мэтгэлцээнээс өмнө ийм мэдэгдэл хийсэн нь Обамаг өмгөөлж хамгаалсан алхам гэдгийг ажиглагчид хэлж байна. Клинтон ярилцлага өгөх үеэрээ үеэр Ливид ажиллаж байсан элчин сайдыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг барьж, тэднийг шүүхийн өмнө авчрахад анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дурджээ. Эхний мэтгэлцээнд Ромни илүүрхэж, нэр хүндээ өсгөөд авсан билээ. Үүний дараа явуулсан санал асуулгаар Ромни Обамагаас гурван хувийн саналаар илүү байна гэсэн дүн гарсан юм. Гэхдээ бусад санал асуулгаар Обамаг дэмжигчдийн тоо Ромнигийнхоос нэг хувиар илүү байна гэсэн дүн ч гараад байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд гурван удаа халз мэтгэлцээн зохион байгуулна. Сонгуульд ялах боломжоо нэмэгдүүлэхийн тулд Обама хоёр дахь мэтгэлцээнд сайн оролцох шаардлагатай байгаа юм. Э.Сонгино  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ