Бүх нийтийн санал асуулгаар Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Г.Уянга нар манай “Шууд чат” буланд маань зочлон Оюутолгойн гэрээний эргэн тойрон дахь асуудлуудаар уншигчдын асуултад хариулсан юм. Тэрхүү асуулт хариултуудыг багцлан хүргэж байна. -Амьдрал дээр хар ухаанаар бодоход Оюутолгойн төслийг хэрэгжүүлж буй  зах сэжүүрээс хэчнээн монгол хүн өдрийнхөө хоолыг олж  байна вэ.  Хэд байх ёстой юм. Одоогоор хэдэн хувьд нь хүрээд байна вэ. 90 хувь нь Монгол ажилтан байна гэж гэрээндээ тусгасан. Гэтэл бодит байдалд ямар байна вэ? С.Ганбаатар: Би хэлье.   Уурхайн эхний үед  60 хувь нь монголчууд 40 хувь нь гадаад иргэн байна гэж заасан байгаа. Үүнийг бид тухайн үедээ маш их эсэргүүцэж тэмцэж байсан. Х.Болорчулуун гишүүн тухайн үед утсаар ярьж хэлж байлаа. С.Уянга бид хоёр талбай дээр сууж байсан.  Тэр үед олон нөхдүүд тэмцэж байв. Яахав 60:40 болсон. Дараа нь  90:10 гэдэг бол гэрээ хэрэгжсэний дараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш. Өнөөдөр 60  хувь хүрэхгүй. Дадлагажигч оюутнууд, хог түүдэг хүмүүсээ оруулаад 60 хувьд ч хүрэхгүй. Ер нь монголчууд хамгаалалтын албанд нь, тогоочийн туслах  хийх гэж Оюутолгойг оруулж ирээгүй шүү дээ.  Өнөөдөр инженер техникийн ажилтан хэд  байна вэ. 90 хувь нь монголчууд байлаа гэхэд нийт цалингийн 10 хүрэхгүй хувь нь монголчууд авч байвал энэ зөв үү.  Энэ талд  эргэж бодох хэрэгтэй. Үүнийг нягтлая гэхээр үндсэн баримт мэдээллийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй.  Шударга байя. Ноцтой нэг асуудал бол   90 хувь нь монголчууд байлаа гэхэд одоо үйлдвэрлэлээ явуулж эхлэхэд монголчууддаа бэлтгэгдсэн үү. Өнөөдөр тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн үү.  90 хувь гэдэг нь  3000 хүнийг хэлээд байгаа юм уу,  30 хүнийг хэлж байна уу.  Өнөөдрийг хүртэл Засгийн газар үүнд хариулт өгөхгүй байна. Маш олон удаа асуусан. Тэд олох доллараа мэддэг хэр нь ажиллуулах монголчууддаа огт тоохгүй.  Ихэвчлэн ямар мэргэжил шаардаж байгаа юм. Цахилгаанчин юм уу. Хог түүдэг хүн хэрэгтэй юм уу. Үүнийг  тодорхой болгох. Дараа нь цалин, хөдөлмөрийн нөхцөл.  Хэдий хугацаанд ажиллуулах юм. 3 хоног ажиллуулах юм уу, 30 жил ажиллуулах уу. Үүнийг тодорхой болгох ёстой. Энэ зүйлийг  Монголын  Засгийн газар  ба бэгүй ярьж  тодорхой болгох хэрэгтэй.  Энэ утгагүй асуудлыг одоо зогсоохгүй бол маш хүнд. Чин сэтгэлээсээ хэлье. Монголчууд энэ гэрээг уншаад нойргүй хононо гэдгийг баримттай хэлнэ би. Г.Уянга: Монголын Засгийн газар өөдөөс  юу ярьдаг вэ гэхээр  монголчуудыг ажиллуулах гэхээр өндөр түвшний техник технологи  эзэмшсэн хүн алга. Уул уурхайн инженер дутагдалтай байна гэдэг. Энэ бол  Засгийн газар иргэддээ хэлдэг үг биш.  Тэнд ажиллах иргэдийг хэн бэлтгэх ёстой вэ. Засгийн газар. Хэрэв Оюутолгой төсөл  нээгдээд энд ажилчин шаардагдах нь гэдгийг мэдэж байсан бол Засгийн газар шууд хүмүүсээ  бэлдсэн бол эхний нарийн мэргэжлийн инженерүүд одоо Оюутолгойн монгол ажилтнуудын багийг бүрдүүлж байх байсан юм.  Илүү өндөр түвшний ажилтнууд бэлтгэгдсэн байх ёстой. Тийм цаг хугацаа өнгөрсөн шүү дээ. -Ер нь Оюутолгой гэдэг энэ газрыг мэрж хөрөнгө олохыг хичээж байгаа. Гэтэл Монголын Засгийн газар энэ орд дээр түшиглэсэн “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа гэж бид ойлгож байгаа. Гэтэл энэ орд дээрээ хуучнаар “Айвенхоу майнз лимитэд” компани Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаад мөнгө босгоод байгаа шүү дээ. Гэтэл бид огт мөнгө босоогүй юман дээр нь 34 хувьтай суугаад байна гэсэн үгүү? -Г.Уянга: Бидэнд баялаг байна. Энэ чинь бидний юм. Бид ашиглах гэсэн мөнгө хөрөнгө санхүү, техник технологи байхгүй байна. Тэд үүнийгээ оруулж ир. Ингээд бүгдээрээ харилцан ашигтай ажиллая гэсэн гэрээ шүү дээ. Гэтэл хий хоосон компани байгуулчихаад тэрнийхээ 34 хувийг нь эзэмш. 34 хувьдаа оногдох зээлээ ав. Тэрнийхээ хүүг та нар ав гээд. Жишээ нь энэ гадуур байгаа рекламаар янз бүрийн ашиг, татвар энэ тэрээ монголчуудад төлж байгаа. Энэ нь нийлээд монголчууд 71 хувийг хүртэж байна гээд монголд оруулж байгаа ширхэг зоос бүрээ тооцоод байдаг.Бид нараас тэр мөнгөө яаж аваад байна гэхээр, тэр өндөр хүүгийнхээ төлбөрөөр авч байна. Яагаад хөрөнгө оруулалт чинь өсөөд байна гэдгийг мэдэх ёстой байна. Энэ гэрээнд монголчууд бид оролцогч байдлаар биш мэдээлэл авч, сонирхогч байдлаар оролцож ирсэн шүү дээ. -Х.Болорчулуун: Энд нэг зүйлийг хэлье. Ер нь Монгол Улсад Үндсэн хууль нь хамгийн том хууль уу, түүнээс урган гарсан салбар хууль нь том юм уу. Энэ хэнд ч ойлгомжтой. Үндсэн хууль дор бусад хууль захирагдана. Үндсэн хуулиндаа газрын доорхи баялаг монголын ард түмний өмч байна гээд заачихсан байгаа. Харин 2006 оны ашигт малтмалын тухай хуулиндаа орд эзэмшигчийн өмч гээд заачихсан. Тэгэхээр үүнийг нэмэлтээр, нууцаар оруулж ирсэн гэж ярьдаг. Гадны гар хөл орсон гэсэн үг. Тийм учраас олон мянган жил хамгаалж ирсэн энэ орд маань монголын ард түмнийх биш гадных болчихоод байна. Ордын 34 хувийг монгол эзэмшинэ шүү дээ. Ордоо барьцаалаад гадаадад мөнгө босгож байхад монголчууд тэрний 34 хувийг хүртэж чадахгүй. Харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд оруулж байгаа хөрөнгийг монголчууд өндөр хүүтэй зээлээр авч байгаа юм. -Оюутолгойн ордын нийт нөөц нь  45 сая  тонн хүдрийн нөөцтэй. Үүнээс 19  сая тонныг ашиглах боломжгүй гэж техник эдийн засгийн тооцоо, үндэслэл гарсан юм байна. Үүнд өөрчлөлт оруулна гэж өмнөх парламент олон удаа ярьсан Энэ талаар тодруулж юу хэлэх вэ? С.Ганбаатар: -45 сая тонн зэс, 1800 тонн алт. Үүнийг маш их дарж хийсэн. Цахим хуудаснаас нь та бүхэн үзээрэй. 12 сая тонн зэс, 380  тонн алт гэж хийсэн байгаа.  Гэтэл анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдээд байгаа. Биднийг хайчин галд оруулж байна гэж үүнийг хэлдэг юм. Ашиг авахгүй болгож байна гэсэн үг.  Тооцоонуудыг нь дэлгэрэнгүй үзэж болно. Би цаг алдахгүй нэг зүйлийг хэлмээр байна. Дэлхий даяар чатлаж буй монголчууд сонсоорой. Бид маргаашийг өнгөрөөх юм бол нөгөөдөр гэдэг өдөр бидэнд маш үнэтэй тусах гээд байна. Юу гэвэл  аравдугаар сарын 18-нд  байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах хугацаа дуусгавар болж байна. Оюутолгой  өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж  Монголын ард түмнээс асуух ёстой байсан. Гэтэл дарж байгаад долоо хоногийн  өмнөөс ард түмэнд мэдээлсэн. Энэхүү 71:29 гэдэг хулхи сурталчилгаа шиг  хуурч байна. Энэ байдлаа өнөөдөр өөрөө өөрсдөө бичээд Дэлхийн банкинд өгөх гэж байна шүү дээ.  Дөрвөн тэрбум доллар авахын төлөө. Үүнийг хийж байгаа. Монголын Оюутолгойн гэрээтэй адилтгах хэмжээний чухал баримт бичиг. Та нар уншаад үзвэл ард иргэдийг тоосжуулахгүй байх ямар зам барьсан юм. Замаа барьсан байх ёстой. Нийгмийн тогтвортой байдлын судалгаа. Хаягдал химийн бодисоо  хаашаа асгах юм. Энэ  бүхэн алга. Ард иргэдийн оролцоо байхгүй. Монгол орон даяар үүнийг хэлэлцэх ёстой. Ард иргэдийн оролцоогүй Оюутолгой өөрөө өөрийнхөө хэдэн ажилтнуудаар  дээрх үнэлгээг хийлгэж байгаа юм. Хоёрдугаарт, Оюутолгой компани Өмнөговийн  уугуул иргэдтэй хамтын ажиллагааны гэрээ хийнэ гэж буй. Энэ гэрээнд ойрын хугацаанд гарын үсэг зурагдана. Улсын дотор улс бий болгох гэж байна шүү дээ. Нэг засаг захиргаатай, нэг гэрийг салгах нь. УИХ-ын гишүүдэд энэ гэрээ ирээгүй байх. Засгийн газарт ч ирээгүй гэж бодож байна. Намайг асуухаар хариулт хэлэхгүй байгаа.  Монголын  Засгийн газар  Оюутолгойн төлөөлөгчийн газар шиг ажилладгаа зогсоох ёстой.  Энэ зүйлийг би сайтаар дамжуулж илэрхийлэхээс өөр яаж тэмцэх вэ. УИХ-ын гишүүний үндсэн ажил бол энэ гэрээнд ямар балиар юм оров, юу болов гэдгийг илэрхийлэх гэж иргэдийн төлөөлөл болж орж ирсэн болохоос дуугүй ухаантай царайлах гэж ирээгүй. Хоёрдугаарт, ард иргэд хоёрдмол сэтгэлтэй байвал нэг сэтгэлтэй болгох гэж  төлөөлж ярих нь бидний үүрэг. Энэ ажлаа хийхгүй байна. Хийж байгаагаа адлаж байна шүү дээ. Х.Болорчулуун: 2009 онд  Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөл  45 сая тонн зэс, 1800 тонн алт гэж бүртгүүлсэн. Тэгсэн хэр нь   албан ёсны нөөцийг багасгаад 12 сая тонн зэс, 380 тонн алт гэж дарж гаргасан байгаа юм. Маргаан үүсгэхээр та нар 38 тонн зэс авна гэхээр 31 нь баталгаатай гэх мэтээр дураараа өөрчилж байна. Үүнд Монголын талаас ямар ч хяналт байхгүй. С.Уянга:  Эрдэмтдийн тооцоогоор зэсийн нөөцөөрөө  долоон  ширхэг Эрдэнэт, алтны нөөц нь 25 ширхэг Бороо гоулд. Ийм л баялаг бидэнд бий. Гэтэл бид нэг эрдэнэтээр юу хийсэн билээ. Одоо хүртэл Монголын төсвийн голыг бүрдүүлэгч хэвээрээ.  Ямар том зүйл бүтээв. Эрдэнэд үйлдвэрийг дагаад аж үйлдвэрийн цогцолбор бий болсон. Үйлдвэрт ажиллах хүмүүсийг эхнэр хүүхэдтэй нь аваачиж ажиллуулдаг. Эхнэрийг нь ажиллуулах үйлдвэр, хүүхдийг нь сургах сургах сургууль, амралт сувиллын газар гээд бүх зүйлийг байгуулсан. Наад захын Эрдэнэт үйлдвэртэй жишиж үзэхэд ийм байна. Тэгэхээр дор хаяад ийм ухамсрын түвшинд бүтээн байгуулалтыг монголчууд нэхээд байгаа юм.  Энэ бүхнийг хангаж чадахгүй байгаа. Би захирлаас нь асууж байсан. Монголчууд бүтээн байгуулалтыг хүсч байгаа гэхэд  шулуухан үгүй гэж хэлж байгаа. Монголчуудын саналыг сонсох ёстой. Гэрээг УИХ-ын түвшинд авчирч хэлэлцэх ёстой гэж үзэж байна. -Гэрээнд зарчмын хувьд ямар алдаа байна вэ? С.Ганбаатар: Гэрээнд яагаад дургуйцээд байна гэдэгт нэгдүгээр зүйл заалтыг хэлье. Маш энгийн. Өнөөдөр ухаад гаргаж ирэх зардлын 34 хувийг нь Монгол өр тавин  төлчихөөд газрын дор байгаа  45 сая тонн зэс, 1800 тонн алт ямар ч үнэгүй байгаа юм. Үүнийг яагаад гэрээнд үнэлүүлж оруулаагүй юм бэ. Үүнийг яагаад үнэгүй гэж тооцоод байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад Фрийдланд С.Баярцогт гэдэг хоёр хүн нийлж хамтарсан хадгаламж зээлийн хоршоо нээх гэж байгаа бол  өөр. Нийт оруулж ирсэн тэрбум төгрөгийнхөө 34 хувийг нь чамд зээлээр өглөө шүү. Та дараа нь ашгаасаа нөхөж өгөөрэй гэвэл энэ  эрүүл зүйл. Гэтэл дор нь бэлэн судалгаатай хэдэн зуун сая тонн алт, зэс байна шүү дээ. Надад Африкын гурван том гэрээ байна. Хоршооллын гэрээ гэдэг шиг. Би түүхий эдээрээ хөрөнгө оруулья. Чи  хүний нөөц, техникээрээ  зээлсэн мөнгөөрөө хөрөнгө оруул. Чинийхийг би 40 хувь гэж үзье. Өөрийнхийгөө 60 хувь гэж үзье.  Миний санаа  ойлгогдож байна уу. Анхаасаа ярьсан санаа энэ. Миний сейф дотор өвөг дээдсийн минь үлдээсэн алтан хөөрөг байя. Би сэйфээ онгойлгож чадахгүй байя. Шар толгойтой найзаа миний энэ сэйфийг  нээж өг. Нээсэн зардалд нь 100 мянган төгрөг гарлаа. Хөгшин нь 35 мянган төгрөгийг зээлж авсан гэсэн үг шүү.  Нийт гарсан алтан хөөргийг бүгдийг нь ав. Чамаас би 35 хувийг нь худалдаж авья. Одоо ойлгомжтой  байна уу. Сэйфээ би нээх гээд чадахгүй байна. Энэ гэрээ зарчмын хувьд ийм  том алдаа хийсэн. Хэдэн мянган үйлдвэр, зам, сургууль, эмнэлэг тавиад туучихсан байна. Үүнд бухимдаж байна. Өнөөдөр яаж ч доромжлуулсан гэрээг засахын төлөө явна. Жижиг зүйл ярья. Гэрээг яах гэж байгуулдаг юм бэ, хэрэлдэхгүй гэж. Хяналт тавих гэж байгуулдаг юм. Оюутолгойн гэрээнд Монголын талаас ТУЗ-д байгаа хүмүүс юу ч хийж чадахгүй байна. Санал оруулсан ч нэмэргүй. Нөгөө зургаан хүн нь хүч түрнэ. Монголын гурван хүн яг чөдөртэй морь шиг  юу ч хийж чадахгүй. Яахав Монгол хүн бачуураад л зүтгэж байгаа байх. Дараа нь менежментийн багт манайхаас ямар ч оролцоо байхгүй.  34 хувь манайх юм бол бараа бүтээгдэхүүн худалдан авах талд Монголын тал ямар ч нөлөөгүй. Хэдэн техник авч байна. Ямар ч хяналт байхгүй. Тухайлбал, 500 төгрөгийн үнэтэй шүгэл 30 ам.доллар. Өрмийн машин 20 сая доллар,  энэ бүхэн баримттай.  Хяналт алга. Эцэст нь хэлэхэд, гэрээний талаар ярилцая гэсний төлөө  тус компани гадаадын мундаг пиарын компанийг хөлсөлж авчраад биднийг намнах ажлыг хийж байна. Самбар болгон дээр харагдаач гэдэг шиг юмыг тавьж байна. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Засгийн газар яагаад хараад зүгээр сууна вэ. Монголчууд 34 хувь юм бол тэр самбар дээр үзэл бодол нь байх ёстой. Гэтэл хүчирхийлүүлж байна шүү дээ. Нутагтаа үүнийг ярих эрхгүй болгож байна. Зарим гишүүд биднийг мэдлэггүй гэж хэлж байна. Би С.Баярцогтыг мэддэггүй байхад мэдэж босч ирсэн юм  шүү.  Гэрээ байгуулсан хүмүүсээс  асуухад энэ гэрээг монголын талаас хэн гэдэг шинжээч дүгнэлт гаргаж өгсөн юм бэ. Тэр дүгнэлийг тойрч дүгнэлт гарсан байх ёстой. С.Баярцогт, М.Зоригт нар бол надаас дор мэдлэггүй.  Улстөрийн шийдэл байж болохгүй. Хүч тэнцвэргүй тулаанд энэ гэрээг байгуулсан. -Товчхон хэлэхэд,  энэ их баялгийг ухах зардлынх нь 34 хувийг монголчууд үүрээд олзноос нь хүртэх юмгүй гэрээ  болжээ гэж ойлгож болох уу.  Тэгэхээр Оюутолгойн гэрээ олон улсын стандартад нийцсэн гэрээ болсон гэсэн дүгнэлтийг гадаадын шинжээчид гаргасан байна. Үүний шинжилж судлахад дунджаар   хэр хөрөнгө зарцуулах вэ? С.Ганбаатар: Би нэг л зүйлийг хэлье. Бидний  мөнгөөр найр хийж байгаа нэг л жишээ татья. Тэд Оюутолгойн ойролцоо хот барьж болох уу гэдэг судалгаар  гурван сая ам. доллароор өөрийнхөө хүмүүсийг санхүүжүүлж мөнгөжүүлж ажиллуусан. Тэрний 34 хувийг дараа нь бид төлнө. Би хэлж байсан. Монголын эрдэмдийг цуглуулаад дэд бүтэц, ус, металлын биржийн эрдэмтэн, шинжээч  зэрэг 12  эрдэмтнийг 20-30 мянган доллароор цалинжуулаад өгөөч. Үсрээд  200 мянган ам. доллар гарна. Энэ бол Монголын гэрээг хэдэн шат ахиулна. Хэдэн арван тэрбумын асуудлыг ярина.  Энэ бол байх ёстой зүйл. Ингэж  Монголын тал хөндлөнгийн шинжээчдэд мөнгө өгч шинжлүүлэх ёстой. Гэтэл Оюутолгой юу хийж байна өөрсдийнхөө төлөө тайлан өгдөг. Үүнийг нь тойрч монголчууд ярьдаг хөндлөнгийн гурав дахь биеэ даасан техникийн шинжээчдийн дүгнэлт гаргаад өгөөч гэдгийг тоть шиг ярьж байна шүү дээ.  Тэр шинжээчийн дүгнэлтийг хулхидаж маргаашаар дуусгах гээд байна шүү дээ.  Бид яасан тайван нойртой хүмүүс вэ. Бухимдаж байна. -Г.Уянга гишүүн та Оюутолгойн гэрээг анхнаасаа буруу болжээ гэдгийг  мэдэж гудамжнаас эхлээд тэмцсэн. Энэ ийм балай гэрээ гэдгийг анхнаасаа мэдээгүй юм уу. Мэдсээр байгаад баталсан юм уу гишүүд.  Оюутолгойн гэрээний балгийг эрхэм их хурлын гишүүд тавьсан.  Одоо үүнийг  яах ёстой вэ?  Г.Уянга: Бүр анх хийсэн гэрээ нь бүр инээдэмтэй байсан шүү дээ.  Хоёр хувь байсан юм. Иргэний хөдөлгөөнүүдийн байнгын тасралтгүй тэмцлийн үр дүнд 34 хувь болсон. Тэгэхээр  нэг л энгийн жишээ хэлье. Хөдөө явж байхад малчин эмэгтэй хэлсэн юм.  Жишээ нь би нэг үнээтэй байлаа гэж бодье. Өдөрт 10  литр сүү өгдөг. Гэтэл гар хуруу эвлэхгүй үнээгээ сааж чадахгүйд хүрлээ.  Тэгэхээр хажуугийн  нэг залууг гуйя.  Саагаад өгөөч цайны сүүгээ үнэгүй ав гэж хэлтэл найз үнээг нь саагаад 10 литр сүүг нь бүгдийг  аваад буцаагаад 3.4 литр сүүг нь ав. Тэгэхээр би мөнгө байхгүй гэж хэлэхээр  нь  3.4 литр сүүгээ надаас мөнгө зээлээд авчих гэж байгаатай яг адилхан. Энэ бол үнэн. Энэ гэрээг УИХ-ын гишүүд хамгаалж өдийг хүргэсэн. Тэр гишүүд өдий хүртэл байгаа. Тухайлбал Оюутолгой компанийн хоол хүнсийг нийлүүлдэг компани С.Баярцогтынх  байх жишээтэй гэх мэтээр ашиг сонирхол байгаа юм.  Энэ гэрээ өөрчлөгдөх ёстой. Гэрээг өөрчлөх ёстой гишүүд сонгогдсон. Бидний үндсэн ажил энэ гэрээг өөрчлөх. Татваруудаа  монголчууддаа төлсөн мөнгө гэж яриад байгаа юм. Рио Тинто хаана ч олборлолт явуулсан татвараа төлнө шүү дээ. Үүнийг ашиг гэж тооцож болохгүй. Бүх татвараа нийлүүлээд монголд  өгч буй мөнгө гэж тархи угааж болохгүй. Энэ гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой. -Х.Болорчулуун гишүүнээс асууя. Та намын харъяалал байхгүй, харьцангуй бие даасан хүн. “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулъя гээд дандаа мухардаад гацчихдаг. Гэтэл гацааж байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүд л байдаг. Тэгэхээр та нар ч өөрчилье гэж байвал энэ мухардсан аргаар биш арай өөр аргаар хайвал яасан юм бэ. Гацааж байгаа тэр хүмүүсийг сонгогчид нь буцаагаад татдаг байх ч юм уу тэр гацааж байгаа хүмүүстэй тулдаг кноп хэрэгтэй байна. Тэгэхээр энэ арга зам чинь үр дүнд хүрэх үү? -Х.Болорчулуун: “Оюутолгой”-н гэрээг дөрвөн удаа Их хурлаар санал хураасан. Гурав дахь дээр нь С.Баяр” би энэ гэрээг заавал батлуулна” гэж шүд зуун хашгирч байсныг би сонсоод энэ ямар муу хүн бэ гэж бодсон. С.Баярыг би өмнө нь өөрөөр боддог байсан. Бас ч гэж шударга хүн гэж боддог байлаа. Тэр үед би Дорнод аймгаас сонгогдсон гурван гишүүнд “Энэ муу гэрээг л батлуулж болохгүй шүү ” гэж хэлж байсан. Шинэбаяр гишүүн эцсээ хүртэл явж байсан. Бусад нь замаасаа ухарсан. Одоо бид залгамж халаа болж эцсээ хүртэл явах болно. Тухайн үед энэ гэрээг эсэргүүцэж байсан гишүүд ес байсан бол одоо 27 болчихоод байна. Үүнээс ч олон болох байх. Энэ бол луйвар дээрмийн гэрээ. Г.Уянга: Энэ гэрээнд монголчууд бүгд оролцох ёстой. Ямар арга байж болох вэ, ард нийтийн санал асуулга байж болно, Ард нийтийн санал асуулгын хууль гэж байгаа. 20-иод жилийн өмнө батлагдсан. Нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Тиймээс үүний хэргийг гаргаж, ард иргэдийн санал асуулга явуулах хэрэгтэй. Гудамжнаас тэмцээд УИХ-аас тэмцээнд шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм чинь яагаад ийм аргыг хэрэглэж болохгүй гэж. -Одоо юуны өмнө тулгамдаад байгаа асуудал бол нөгөөдөр Дэлхийн банканд гаргаж өгөх байгаль орчны нөлөөллийн асуудал болоод байна.Энэ дээр чагт тавих бодит боломж байна уу? -С.Ганбаатар: Энэ дээр бол гэрээний нөгөө тал болох Рио тинто, түүнтэй гэрээ хийсэн Засгийн газар, Ерөнхий сайд түүний доор байгаа сайд нар, түүний доор байгаа “Эрдэнэс” МГЛ гэх байгууллага эд өөрсдөө найзуудаа дахиад 30 хоног, 60 хоног хойшлуулаачаа, ядаж манай салбарын яамдын саналыг аваач ээ. Эрдэмтэн мэргэдийн саналыг аваач ээ гэж асуудлыг тавих ёстой. Ганцхан өдөр үлдээд байна шүү дээ. Даана ч дээ л гэж хэлээд байна. -71/29 гэдэг рекламыг энгийн үгээр тайлбарлахад? -Х.Болорчулуун: Энэ гэрээг уншаагүй хүнд үүнийг ойр байлгах гээд талх, шагай, сүүгээр илэрхийлсэн сурталчилгаа цацаад байна. Үүнийг хүмүүс ойлгохдоо ашгийн 71 хувийг бид авах юм байна. Багадаа л гэхэд 50 хувийг авах юм байна. Болж байна шүү дээ гэж бодож байгаа. Ингэж иргэдийн тархийг угааж байна. Мөнгөн урсгалаа ашиг болгож ойлгуулж байгаа юм. Г.Уянга: Татвар төлж байгаа юм болгоноо ашиг гэж ойлгуулаад байгаа байхгүй юу. Жишээ нь ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл ч байдаг юм уу. Тэгээд цалин хөлс, НӨАТ гээд. Хаана ч л байдаг татвараа ашиг гэж ойлгуулаад байна. Ийм худлаа сурталчилгаагаар иргэдийн толгойг эргүүлж байгаа учраас бид Рио Тинтог шүүхэд өгч байгаа. С.Ганбаатар: Олон улсын вальютын сангаас эх сурвалж нь гээд биччихсэн байгаа тэр сурталчилгааны самбар дээр. Тийм итгэл үнэмшилтэй байгаа л юм бол яагаад Рио Тинто хэлэхгүй байгаа юм тэрийгээ. Бид шүүхэд хандсан байгаа. Шүүхээс ёс зүйн хувьд буруутай нь тогтоогдвол, ард иргэдээсээ уучлалт гуйхыг нэхэмжлэх дээрээ дурдсан байгаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aagii:
yavj yavj mongoliin tuluu tsohiloh zurhtei 2 gishuun songoson gedeg bas bayarlamaar bna Mongolchuud ovoo sh de Ganbaatar Uyanga nariig songoson n zuv bolj de uur mongoliin ard tumnii tuluu duugarah hun baihgui l bna
2012-11-09
уул уурхайн engineert:
чи ийм алдаатай бичиж анкет бөглөхөөр цаадуул чинь юу гэж ярилцлагад дуудхав дээ хөө
2012-10-17
Uul uurkhain engineer:
Tiim shuu minii bie 4-5 udaa oyu Tolgoid anket osh bsn gewsh neg udaa buur yarlsgand duudaj baigagui ygj bodohood yun ter mongol ajilshid 90 baij shadah uu odoo hurteel tiim bgaa hel haahuul iimel bndaa
2012-10-17
neo:
ТЭР НАСАНЖАРГАЛ ГЭЖ БАЙГАА ШҮҮ
2012-10-17
neo:
ЭНЭ НАНАНЖАРГАЛ ГЭЖ ЮУ ХУЦААД БАЙГАА БЭ ОЙЛГОХГҮЙ БОЛ ДУУГАЙ СУУЖ БАЙНА БИЗ ДЭ ГАНБААТАР УЯНГА БОЛОРЧУЛУУН ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ТЭМЦЭЭД БАЙ ТИЙМ ДАВАРСАН ЮМ ГЭЖ ХААНА БАЙХ ВЭ БОЛОХГҮЙ БОЛ БИД ЖАГСАХАД БЭЛЭН БАЙНА.
2012-10-17
дэмжиж байна. амь насаа эрсдэлд оруулсан байсан хамаагүй, улс монголынхоо үүцыг хамгаалаарай...!!!!
2012-10-17
chamd amjilt husyee
2012-10-17
дэмжиж байна. амь насаа эрсдэлд оруулсан байсан хамаагүй, улс монголынхоо үүцыг хамгаалаарай...!!!!
Цог:
Монголчууд хийсэн юмыг сүйтгэхдээ, хүний хийсэн бүтээснийг нураахдаа л сайн шүү дээ. Арай гэж эхлүүлсэн зүйлийг нь нурааж хөрөнгө оруулагчдыг үргээх нь монголчуудад л гай болох байхдаа. Бид ямар доторхыг нь мэдэх биш тэр Баярцогт, Зоригт нар гадаадын дээрэмчид биш арай ч бас монголоо ор тас луйвардаагүй байлгүй дээ. Тэнд байсан хэн чгэсэн бага зэрэг шан харамж хүртэж л таарах биз. Ганбаатар чи хэтэрхий их нэр төр хөөцөлдөөд юм бүхнийг эсэргүүцээд дэмий дээ. Үйлдвэрчний эвлэлийг чи сайн сайхан болгож чадаагүй шүү дээ. Хүмүүс чамайг олон харсан болоод л их хуралд сонгосон. Түүнээс биш сайн улс төрч гэж сонгоогүй ш дээ. Энхбаяр энэ гэрээг өөрөө санаачилсан тэгээд өөрт нь зүсэм олдохгүй болонгуут эргээд шүүмжилсэн. Түүнтэй адил л сонсогдож байна. Өө хайвал заавал нэг юм олж л таарна шүү дээ.
2012-10-17
nasanjargal:
ene 3 ingej populizm khiikh khend kheregtei yum be eer dotroo tsetserkhees baital ekh oron maany africiin yaduu ornii tevshind ochij guitslee mongol khyn delkhiitei zeregtsej yavmaar bna ta nar boliochee
2012-10-17
ОТ гэрээг өөрчлөхгүй бол ОТ г очиж нураая автобус бэлдээд аль
2012-10-17
зочин:
Баярцогт, Баяр, Элбэгдорж, Зоригт нар хуйвалдаж энэ гэрээг монголын ард түмэнд ашиггүй байдлаар хийсэн энэ хүмүүстэй хэзээ нэг цагт хариуцлага тооцох болно. Ер нь 7сарын 1-ний хэрэг согуулийн будилааныг Элбэгдорж,Баяр нар өөрсөддөө ашигтайгаар эргүүлж үймээн самуун болгон турхирч 5 сайхан залуугийн амь нас эрэстсэн. Тухайн үед тэд согууль шударга болсон эсхэд огт санаа зовоогүй хэн нь Оюутолгой, Таван толгойгоос ахиухан юм хүртэх вэ? ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авч энэ зорилгоо биелүүлхийг л бодсон юм.Элбэгдорж сайхан тоглолт хийж шаварт унасан Баярыг шахаж байж стандарт бус засаг байгуулахад хүргэж хувь хувиа хүртсэн үүнд Энхбаяр тээг болоод байсан учир Баяр Элбэгдорж нар хуйвалдаж ерөнхийлөгчийн согуулиар унагаж авч байгаад гэрээгээ байгуулж авсан шүүдээ.Энхбаяр сайндаа ч тээг болсон юм биш эрхийнхээ дагуу хувиа хүртэх гэхээр нөгөө хоёр ховдог нь ойртуулахгүй байхгүй юу.Эндээс Элбэгдорж сайн тоглогч гэдгээ харууллаа Оюутолгой ,Таван толгойгоос авдаг юмаа авч Баярын дэмжлжгтэй ерөнхийлөгчийн сэнтийд заларч авсан.Түүний зорилго бас дуусаагүй ээ! одоо Баярыгаа намнах хэрэгтэй, Үүнийгээ ч амжилттай биелүүлсэн 3 цагдааг ямарч хамаагүй аргаар буруутгаж шоронд хийж аваад үүгээрээ Баярт сануулга өгч дараагийн ерөнхийлөгчийн согуульд надтай өрсөлдөх гээд үзээрэй гэж байна.Хөөрхий Баяр үүнийг ойлгосон юм байлгүй таг чимээгүй алга болсноор эзнийхээ үгэнд үг дуугүй захирагдав.Гэтэл Энхбаяр гэж нэг гай гомдол нь баргддаггүй ээ!Тэрээр хуучин намаа сэргээж дараагийн согуульд түүнтэй өрсөлдөх цорын ганц хүн болох нь тодорхой болов.Түүнийг яаж зайлуулах вэ!ашгүй үүнд Нямдорж Энхбаяр хоёрын хэрүүл тус болж хөөрхий Энхбаяр хийсэн хэргээсээ өөр хэргээр ном,камер,бөмбөлөг гэх мэтхэнээр хөлөө гозогнуулаад аавынд заларлаа! Хөөрхий даалгавараа биелүүлэх гэж Монголын шүүх прокурорынхон хирдээ зүдэрч байгааг бид хоёр өдөр телевизийн хошин жүжиг үзэж байгаа мэт үзлээ.Одоо түүний зам нээлттэй! Шударга байгаа биз!Энэ бүхнийг нуршсаны учир нь Оюутолгойн гэрээний ард хэн байна вэ гэдгийг өөрийнхөө дүгнэлтээр та бүхэнд хүргэхийг зорилоо. Би хардах эрхтэй.
2012-10-17
mgl:
demjij baina
2012-10-17
ТА ХЭД САЙН ТЭМЦ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА БОЛОХГҮЙ БОЛ ГУДАМЖИНД ГАРЧ ЖАГСАЯ МАГНАЙД ХЭЛЖ БАЙГААД
2012-10-17
Цог:
Монголчууд хийсэн юмыг сүйтгэхдээ, хүний хийсэн бүтээснийг нураахдаа л сайн шүү дээ. Арай гэж эхлүүлсэн зүйлийг нь нурааж хөрөнгө оруулагчдыг үргээх нь монголчуудад л гай болох байхдаа. Бид ямар доторхыг нь мэдэх биш тэр Баярцогт, Зоригт нар гадаадын дээрэмчид биш арай ч бас монголоо ор тас луйвардаагүй байлгүй дээ. Тэнд байсан хэн чгэсэн бага зэрэг шан харамж хүртэж л таарах биз. Ганбаатар чи хэтэрхий их нэр төр хөөцөлдөөд юм бүхнийг эсэргүүцээд дэмий дээ. Үйлдвэрчний эвлэлийг чи сайн сайхан болгож чадаагүй шүү дээ. Хүмүүс чамайг олон харсан болоод л их хуралд сонгосон. Түүнээс биш сайн улс төрч гэж сонгоогүй ш дээ. Энхбаяр энэ гэрээг өөрөө санаачилсан тэгээд өөрт нь зүсэм олдохгүй болонгуут эргээд шүүмжилсэн. Түүнтэй адил л сонсогдож байна. Өө хайвал заавал нэг юм олж л таарна шүү дээ.
Сайхан шоудаал
2012-10-17
Ta nar helsende hureerei:
Helsnee hiivel ta 3rt altan hushuu bosgoson ch yahav, Ardin baatar tumni huu ohin bolno shuu, Ter gavyag bguulna gej naidaad huleey de demjine
2012-10-17
амжилт хүсье
2012-10-17
Уянга шүү:
Хөдөө явж байхад малчин эмэгтэй хэлсэн юм. Жишээ нь би нэг үнээтэй байлаа гэж бодье. Өдөрт 10 литр сүү өгдөг. Гэтэл гар хуруу эвлэхгүй үнээгээ сааж чадахгүйд хүрлээ. Тэгэхээр хажуугийн нэг залууг гуйя. Саагаад өгөөч цайны сүүгээ үнэгүй ав гэж хэлтэл найз үнээг нь саагаад 10 литр сүүг нь бүгдийг аваад буцаагаад 3.4 литр сүүг нь ав. Тэгэхээр би мөнгө байхгүй гэж хэлэхээр нь 3.4 литр сүүгээ надаас мөнгө зээлээд авчих гэж байгаатай яг адилхан. Энэ бол үнэн. Энэ гэрээг УИХ-ын гишүүд хамгаалж өдийг хүргэсэн. Тэр гишүүд өдий хүртэл байгаа. Тухайлбал Оюутолгой компанийн хоол хүнсийг нийлүүлдэг компани С.Баярцогтынх байх жишээтэй гэх мэтээр ашиг сонирхол байгаа юм.
2012-10-17
Ta nar shuu:
Би түүхий эдээрээ хөрөнгө оруулья. Чи хүний нөөц, техникээрээ зээлсэн мөнгөөрөө хөрөнгө оруул. Чинийхийг би 40 хувь гэж үзье. Өөрийнхийгөө 60 хувь гэж үзье. Миний санаа ойлгогдож байна уу. Анхаасаа ярьсан санаа энэ. Миний сейф дотор өвөг дээдсийн минь үлдээсэн алтан хөөрөг байя. Би сэйфээ онгойлгож чадахгүй байя. Шар толгойтой найзаа миний энэ сэйфийг нээж өг. Нээсэн зардалд нь 100 мянган төгрөг гарлаа. Хөгшин нь 35 мянган төгрөгийг зээлж авсан гэсэн үг шүү. Нийт гарсан алтан хөөргийг бүгдийг нь ав. Чамаас би 35 хувийг нь худалдаж авья. Одоо ойлгомжтой байна уу. Сэйфээ би нээх гээд чадахгүй байна. Энэ гэрээ зарчмын хувьд ийм том алдаа хийсэн. Хэдэн мянган үйлдвэр, зам, сургууль, эмнэлэг тавиад туучихсан байна. Үүнд бухимдаж байна. Өнөөдөр яаж ч доромжлуулсан гэрээг засахын төлөө явна. Жижиг зүйл ярья. Гэрээг яах гэж байгуулдаг юм бэ, хэрэлдэхгүй гэж. Хяналт тавих гэж байгуулдаг юм. Оюутолгойн гэрээнд Монголын талаас ТУЗ-д байгаа хүмүүс юу ч хийж чадахгүй байна. Санал оруулсан ч нэмэргүй. Нөгөө зургаан хүн нь хүч түрнэ. Монголын гурван хүн яг чөдөртэй морь шиг юу ч хийж чадахгүй. yaag heljee
2012-10-17
Sanhuud ni hyanalt tavih heregtei bid hed ch muljuuleed duusch bga yum bna daa, Ene yariag unshssan buur uur hurchihle bodit bdliig yagaad bidnees nuugad yavj bsn yum be, gurvan gishuunde bayrlalaa. shuud saitin hamt olon bayrlalaa. bid odoo l duugai bvl buh yum duusah yum bna
2012-10-17
Би Монгол:
Yg unen. Ezen ni yma medej, Ereg ni usaa hashdag. Muusain dotood gadaadiin luiwarchid.!!!. Er ni baigal orchinoo nutag nugaa tam bolgoj mongo olsonoos, ongon dagshin chigeer ni hadgalaj bsn ni dr.!!!.
2012-10-17
заза:
Овоо дуу шуутай гураь нь нийлж дээ
2012-10-17
ОТ гэрээг өөрчлөхгүй бол ОТ г очиж нураая автобус бэлдээд аль
Amjilt husye:
zamiin dundaasaa bitgii butsaarai guravaa ta buhnii ard ard tumen bii shu, hudlaa tseejee delddeg gishuudin hajuud ta nar ch ur hoishoo avrah mash hariutslagatai ajlin araas yvaj bga gedgee urgelj sanah heregtei yum shu amjild husye
2012-10-17
Иргэн:
Дэмжиж байна шүү гишүүд ээ хэзээ нэгэн цагт энэ зөв гэдгийг хүмүүс ойлгоно. Итгэлээ үнэмшлээ битгий алдаарай
2012-10-17
С.Баяр” би энэ гэрээг заавал батлуулна” гэж шүд зуун хашгирч байсныг би сонсоод энэ ямар муу хүн бэ гэж бодсон. С.Баярыг би өмнө нь өөрөөр боддог байсан. Бас ч гэж шударга хүн гэж боддог байлаа. Тэр үед би Дорнод аймгаас сонгогдсон гурван гишүүнд “Энэ муу гэрээг л батлуулж болохгүй шүү ” гэж хэлж байсан. Шинэбаяр гишүүн эцсээ хүртэл явж байсан. Бусад нь замаасаа ухарсан Bayrin unen turhig heljee
2012-10-17
Gishuud zuv yarij bna:
gishuud mash oilgomjtoi yarisaan bna,Ard irgede yag engiin ugeer iim bdlaar erthen tailbarlaad uguhgui yasan yum be. Odoo jhn huchtei bsl yadiin
2012-10-17
Маш сайн байна:
Сайн байна тэмцээд байгаарай гишүүдээ
2012-10-17
gombo:
tarvaganii tolgoi aldaagyi baij uy bolloo gej ta nariin shar tolgoig aldakhav deee kkkkkk\ alj khyadatsgaa deedest khuuli yilchlekhgyi bolokhoor bid nart ch yilchlekhgyi shyy deee.nutag ornoo choloolokh gesen zevsegt temtseliig arai terrorizm gej bichikhgyi bailgyi deee kkkk
2012-10-17
gombo:
shaa shaa luivariin geree bolson ychiraas bugdeeree boliultsgaayaa .bidend ashigaa ogokhgyigees khoish uy bolloo gej yrgeljluulekh um be boli boli ene bol mongoliin gazar nytag khervee ene luivarchid gereeg zasakhgyi bol bid buugaan bariad bosokhod bolokhgyi gazar ygyi shyyy
2012-10-17
ОЮУ ТОЛГОЙ:
ОТ ГЭРЭЭГ БУЦААЯ АШИГЛАХГУЙ БАЙХАД ДАРААГИЙН УР ХУУХДУУД АЧ ГУЧ НАР АШИГЛАНА БИЗ ДЭЭ ЯМАРЧ АШИГ ОГОХГУЙ ГЭРЭЭГ АЖЛУУЛААД ЯАХ ЮМ БЭ!! ЯАДАЖ ЭРДЭНЭТИЙГ ОТ ГЭРЭЭНД ОРУУЛХАД ТЭРТЭЙ ТЭРГУЙ ГОК ЭРДЭНЭТ ЧИНЬ ДНБ МОНГОЛИЙН 30 ХУВИЙГ БУРДУУЛЖ БАЙГААШ ДЭЭ!!!! ЗА ЯАХАВ БАТ ЭРДЭНЭ АВРАГА 27 ЖИЛ БИШ ЮМАА 270 ЖИЛ CANON ИЙХ НЬ ХОРИЙГ ОТ Д ШАХАГ Л ДАА!!! ТЭР БОЛ НИЙТ НООЦТЭЙ НЬ ХАРЬЦУУЛХАД ЮУ Ч БИШ Ш ДЭЭЭ!!!!!! МОНГОЛ ХУН БОЛГОНООС 250,000 АНУ ДОЛЛОРИЙГ ЧИНЬ ОЮУ ТОЛГОЙН БАЯЛГААС ХУЛГАЙЛЧААД БАЙХАД ХЭНЧ БОСОХГУЙ ГУЛБИЙГООД СУУЖ БАЙНА ГЭЖ АРАЙ МАЛНУУД БОЛЧИХСОН ЮМ УУ!!
2012-10-17
hervee ene geree ter ued batlagdaagui bol bid yaah bsan be? sain bod!!! oor uls orond enees oor geree bdaguu?? yumaa hiij hiij chaddaggui archaagui mongolchuudad hangalttai geree bishuu???
2012-10-16
zochin:
Монголд энэ хэдхэн хүмүүсээс өөр дуугарах хүн алга уу..өөрсдийнхөө төлөө үг хэлэх хүн байхгүйд маш харамсаж байна,Эх орноо худалдагчид ээж,аав,эхнэр хүүхдээ худалдсанаас ялгаа алга,Баярцогт,Гансүх,Зоригт,Сайханбилэг...нар удахгүй эх орноо орхиод гадагшаа гарах байх
2012-10-16
hervee ene geree ter ued batlagdaagui bol bid yaah bsan be? sain bod!!! oor uls orond enees oor geree bdaguu?? yumaa hiij hiij chaddaggui archaagui mongolchuudad hangalttai geree bishuu???
yun ard tumnees asuulga asuuh ve tegj hugatsaa aldah hereg bna uu bidniig tuluul gej songoo biz de . iim belen yuman deer shiidver gargaj chadgui yugaa hij dulegneed bgaa yum be. herev ard tumnii asuulga gargaval ur duhg ni yaj ch erguulj bolno sh de.
2012-10-16
ААВЫН НӨМӨР НӨӨЛӨГ БАЙХГҮЙ ЮМ:
2008.07.01-НЫ ХЭРЭГТ ГУРВАН ЦАГДАА ШОРОНД ОРООД СБАЯР АРД НЬ vЛДСЭН ШИГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ГУРВАН ЭРЛИЙЗ ЧИЧЛЭГДЭЖ АМЕРИКААС СБАЯР ИНЭЭГЭЭД ХАРЖ БАЙМОЙ ОДОО ТЭР ЛУЙВАРЧИНГ ШАЛГАХ БОЛООГ vЙ ЮУ ЭЛБЭГЭЭ ОЮУТОЛГОЙН ЯРИА ГАРАХААР ТА БУЛТАГНААД АЙЛЧЛАЛ АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ЗУГТААГААД БАЙГАА Ш v v ТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЫН СУРТАЛЧИЛГААГААРАА ӨМНӨГОВИЙН АРД ИРГЭДЭД ОЮУТОЛГОЙН ТАЛААР ИДЭШЭЭ ХИЙЛГЭСЭН АЙЛ ЧАНАХ ХАВИРГАТАЙ ХОЦОРДОГГ vЙ vНЭЭГЭЭ СААЛГАСАН АЙЛ ЦАЙНЫ С v vТЭЙ ГЭЖ ИРЭЭЛ УЯРААЖ БАЙСАН БИЧЛЭГ ОЛОН ТВ- v vДЭД БАЙГАА БАЙХ Ш v v
2012-10-16
Монголын тал 51 хувийг нь авбал дарга нар тойрон хүрээлэгчээ удирдлагад нь тавьж, шахааны бизнэсээ хийж эхэлнэ ш дээ. Бат-эрдэнэ аварга ГОК-д 27 жил хэрэглэх Каноны хор шахсан жишээ байгаа ш дээ...
2012-10-16
Зочин:
Одоо зогсоочих тэртээ тэргуй ухлаа гээд надад юм наалдахгуй,тороо засья дараа нь ашиглая,чадахгуй бол хрйч уе Минь ашиглана биз,омнох уе Минь ашиглаж чадах аа ашиглаад (Эрдэнэт )улдээх ээ улдээсэн шуу..,гадаадынханд огоомор биш хойч уедээ огоомор байя,ур хуухэд ач гучдаа огоомор байя,,,одоо ашиглах юм бол хэдхэн баян олон боолуудыг торуулэх гээд бна шуу дээ,,
2012-10-16
ta 3 bitgii surjneed bai tiim mundag baisan bol 6 jiliin omno batlah chin yasan hiij bgaa ajild bitgii saad bol mongolchuud Bayar d ortoi chuu
2012-10-16
bi:
БАЯРЫН ТОЛГОЙГ АВЯАА
2012-10-16
Hudlaa sonsogdoj bna:
Mongolchuud 100 huvi avlaa ch gesen ene chigeeree bol saihan amidrald hurehguiee. Mongo olohdoo bish zartsuulj chadahguidee asuudaliin gol n baigaashd. Buh ashigaa avlaa geed yahiin bh humuustee belen mongo taraagaad inflation osood yu ch hiij chaddagui heveeree zamaa jil bolgon zasaj heden luivarchid n bayjaad belen mongo avsan nertei tern inflation toigoo taaraad duusnashd. Odoo neeh ih populizmdaj baigaad rio tinto g hooj yavuulaad daraa n hen uldehiin be china giin company l uldeneshd. Hyataduud zugeer huchinddeg humuus delhiid technology r terguuldeg japan iig huchinddeg humuus mongoloor toglonoshdee. Hyataduudtai ene 3 daraa n yaj yarihiin. Hudlaa bitgii eh oronch dur uzuulj baigaad eh ornoo alaaraidaa humuus min
2012-10-16
СЭНДВИЧЭН БАЙШИН ГЭР КЭМП:
МУУСАЙН ДОТООД ГАДААДЫН ЛУЙВАРЧИД МОНГОЛЧУУД БИДНИЙ ТЭВЧЭЭРИЙГ ШАЛГААД БАЙНАА ДАА АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙДАГГҮЙ ХӨХ ЧОНЫН УДАМ ЧИНГЭСИЙН ҮР САД ГЭДГИЙГ МАРТААД БАЙХ ШИГ БАЙНА БИД АФРИКИЙН ААЛЗ БИШ ЭД НАРТ ЕР НЬ ҮЗҮҮЛЭЭД ӨГӨХӨД БЭЛЭН БАЙГАА ШҮҮ ИЙМ ИХ БАЯЛАГТАЙ ГАЗАР НУТАГ ДЭЭР ИЙМ ЦӨӨХӨН ХҮН АРДЫГ ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ УЛС ШИГ ХӨГЖҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ ХААШАА ЯНЗЫН ТӨР ЗАСАГ ВЭЭ ТЭВЧЭЭР АЛДАРЧ БАЙНА ШҮҮ ЛУЙВАРЧИДАА
2012-10-16
сэндвичэн байшин гэр кэмп:
4ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ 45-50 БОРОО ГОЛД ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ БАЙЖ ЯАСАН ХАРИУГ vЙ МУУ ЛУЙВАРЧИД ВЭ ХАРИЛЦАН АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ БОЛОХГ vЙ ЮУ МОНГОЛЧУУД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХЫГ МАШ Х vЛЭЭЦТЭЙ ТЭВЧЭЭРТЭЙ АЖИГЛАЖ БАЙГАА Ш v v ОЮУТОЛГОЙ ХАНБОГДЫН НУТАГТ ХАНБОГД ӨМНӨГОВИЙН НУТАГТ ӨМНӨГОВЬ МОНГОЛЫН НУТАГТ БАЙГАА ЦАГТ МОНГОЛЧУУД БИД БАРАГ АЙЛ БОЛГОНД ШАХУУ БАЙГАА КАЛИБР КАРБИН ВИНТОВ ДОРБИНК АК-47 СКЗ ТАЙГР СНАЙПЕР БУУНУУДАА БАРИАД БОСХОД БЭЛЭН БАЙГАА Ш v v ДОТООД ГАДААДЫН ЛУЙВАРЧИДАА ТА НАР ХАЛХ ДӨРӨВ ШАВЬ ТАВ Х vЙ МАНДАЛЫН ДЭНЖ ГАЛБЫН ГОВИЙН ХОНХОРООС ХАА ХОЛДОХ ЮМ БЭЭ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ ЮМ МУУСАЙН ЛУЙВАРЧИДАА
2012-10-16
Би Монгол:
Yg unen. Ezen ni yma medej, Ereg ni usaa hashdag. Muusain dotood gadaadiin luiwarchid.!!!. Er ni baigal orchinoo nutag nugaa tam bolgoj mongo olsonoos, ongon dagshin chigeer ni hadgalaj bsn ni dr.!!!.
huyagaa:
ALTANHUYAG BAYARTSOGT NARIIG SN SHALGA TED MASH IH BURUUTAI ENE GEREEND CHUHAL UUREG GUITSETGESEN TIIM BOLOHOOROO DUUGARCH CHADAHGUI BGAA SHUUDE
2012-10-16
mn:
S.Bayr S.Batbold nariig l duujilchih tegeed boloo!!!!
2012-10-16
монгол:
ДЭЛХИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭЭД БАЙНА ШҮҮ. ХЭТ ИХ ПОПУЛИЗМ ХИЙЖ БАЙЖ НИЛЭЭД ГАЙГҮЙ ЯВЖ БАЙГАА ТӨСЛӨӨ БУДАА БОЛГОВ ОО. МАШ САЙН НЯГТАЛЖ ТООЦООЛООРОЙ. САНХҮҮ ДЭЭР НЬ МАНАЙ ХҮМҮҮС САЙН ХЯНАЛТ ТАВИАРАЙ. ОЮУТОЛГОЙН 1 ГАДААД ЗАХИРАЛ ӨДӨРТ 2 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛ ИДЭЭД ЯВЖ БАЙДАГ ГЭСЭН. БИД 34%-Г НЬ ТӨЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ҮГҮЙ БОЛ 34%-г АВАХГҮЙ ТӨЛӨХГҮЙ РОЯЛТЫН ТАТВАР ТАВЬБАЛ БИДЭНД АШИГТАЙ БИШ ҮҮ. С.БАЯР УГ НЬ ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭСЭН ХҮН ДЭЭ ОДОО ХААНА БАЙНА
2012-10-16