Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

img

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ