
Өнөөдөр ”Нарны гүүр”-ийг албан ёсоор нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа 11.30 цагт болно. Нарны гүүр нь 28 гадсан суурьтай, суурь бүрийг газрын гадаргаас доош 12 метрийн гүнд суулгаж цутгасан. Гүүрний дам нурууг дэлхийд хамгийн сүүлийн үеийн технологиудын нэг гулсмал аргаар буюу, тус бүрийг нь 5-8 метрийн урттай, 20 орчим тонн жинтэйгээр цэвэр гангаар хийжээ.
Гүүрний урт нь 262 метр ба өргөн нь дөрвөн эгнээ юм. Төв зам руу нийлэх хэсэгтэйгээ нийлээд 1445 метрийн хатуу хучилттай зам бий болно. Өдөрт 25-30 мянган машин зорчих судалгаа бүхий энэ гүүр ашиглалтад орсноор Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал 40 хувиар багасах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ