
Яг одоо АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Барак Обама, Митт Ромни нар хоёр дахь халз мэтгэлцээнээ хийж байна. Мэтгэлцээн Нью-Йорк хотод болж байгаа ба “CNN”-ийн алдарт сэтгүүлч Сэнди Кроули хөтлөн явуулж байна. Өмнөх халз мэтгэлцээнд Митт Ромни одоогийн ерөнхийлөгч Барак Обамаг давамгайлж чадсан. Тиймээс энэ удаагийн мэтгэлцээнд ялах нь нэр дэвшигчдийн хувьд алдаж болохгүй боломж юм. Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нийтийн санал хураалтаас өмнө тэд дахин 22-ны өдөр Флоридад халз тулна. Тун удахгүй халз мэтгэлцээн өндөрлөж шинжээчид дүнгээ гаргана.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ