Байнгын хороодын хуралдаан болно

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

• Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

• “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

• Бусад.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын болон Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн уялдааг хангах асуудлаар санал солилцох /Төсвийн байнгын хорооны гишүүдийг урьж оролцуулна/;

• Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээр /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

• Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

• “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

• Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

• Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээр /зөвшилцөх/;

• Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө.

4. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ