Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв

img

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн  тухай  хуулийн зарим заалт болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/14 дүгээр шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн тогтоол гаргалаа. Тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 37 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Содномын Чинзориг, Намхайн Төмөрхүү нарт холбогдох хэсэг болон 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны үйл ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгох тухай шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт явагдсан УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцсон сонгогчдын 19939 буюу 40.39 хувь нь нэр дэвшигч Гаваагийн Батхүүгийн төлөө, 16795 буюу 34.02 хувь нь нэр дэвшигч Дашзэвэгийн Зоригтын төлөө санал өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж холбогдох шийдвэр гаргав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Þó âý, ÿëàãäàæ ãîìäñîí íýã íü ø¿¿õýýð øèéä¿¿ëýýä ë ÓÈÕ-ûí ãèø¿¿í áîëîîä áàéâýë þó áîëîõ âý? Çîðèãò, Áàòõ¿¿ 2-îîñ ººð õ¿í íýð äýâøèæ áîëõã¿é ãýýä õóóëü÷èëìààð þì áàéíà ë äàà. Ýíý àðàé äýíäíýý
2012-10-17
өөрөөсөө хай:
энэ бүх муу чанар өөрт тани бсаныг ард түмэн мэдсэн учраас хаа холын таныг сонгоогүйд нутгийнхандаа талархнам
2012-10-17
зөв:
ёстой зөв зүйл болж нүдээ олж Өвөрхангайчууд ардчилалыг дэмжиж
2012-10-17
ХАМГИЙН АРЧААГҮЙ,АДГИЙН ШААР БОЛСОН,МӨНГӨ АРХИНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛСЭН,ЭВ НАЙРАМДАЛГҮЙ, ХҮНИЙ МУУГ СОНГОДОГ, АМЬДРАХ УЧРАА ОЛООГҮЙ,ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ ЧАДДАГГҮЙ АМИА ХИЧЭЭСЭН, АЙМГИЙНХАА НӨР ХҮНДИЙГ БОДОХ ЧАДВАРГҮЙ, ХҮНЭЭ СОНГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНГЫН ХЭРҮҮЛТЭЙ, ХЭРҮҮЛИЙН БУЗАР ШИНГЭСЭН АЙМАГ юм байнаа.
2012-10-17
өөрөөсөө хай:
энэ бүх муу чанар өөрт тани бсаныг ард түмэн мэдсэн учраас хаа холын таныг сонгоогүйд нутгийнхандаа талархнам
bolj dee man-iinhan uhaan oroh bailgyi dee
2012-10-17
Өвөрхангайчууд архи мөнгө хоёрт живчээ хөөрхий. Хаашаа юм тийм хамгийн ядуу арчаагүй өөрийн толгойгүй аймаг юм шиг юм уу?. Энэ хоёр нөхөр чинь нэг нь банк дампууруулж өөрөө баяжаад хадгаламж эзэмшигчдийг маш их хэмжээгээр хохироосон, Нөгөө нэг нь ард түмнийг архинд оруулж, шатахуунаар их хэмжээний мөнгө олж баяжсан хүмүүс. Тийм л хайртай юм бол өөрийнхөө аймагт татаж аваад амьдруулаад өөрсдийгөө шулуул. Нийслэл хотод овоо зай гарна.
2012-10-17
zochin:
shudraga baina, MAN yalahaar shudraga boldog yalagdahaar shudraga bus boldog gej yu baidag yum, ursduu shudraga ursulduh heregtei
2012-10-17
yoooy shudarga l shiideerei dee!
2012-10-17