"Монгол ньюс" мэдээллийн төв
11.00 цагт МҮЭХ-ноос Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Баттулгын “Миний эх орон” уран бүтээлийн тайлан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт “Гранд мед” эмнэлгийн урилгаар Солонгосоос ирсэн Lee доктор болон “Жигүүр гранд” групп хамтран, Монголд эмчлэгдэх боломжгүй нуруу нугасны өвчтэй хоёр хүнийг сонгож, БНСУ-д үнэ төлбөргүй мэс засалд оруулах болсон талаараа мэдээлэл хийнэ.
14.00 цагт Чингэлтэй дүүргийн АН-аас орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлав.
15.00 цагт Сонгуулийн тухай хууль зөрчиж буй асуудлаар Хан-Уул дүүрэг дэх МАН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ барилгыг зориулалтын бусаар ашиглахаар завдаж буй Хууль зүйн сайдын бодлогын эсрэг тус эмнэлгийн албан хаагчид ажлын байраа хадгалахын төлөө тэмцлийн талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт Орон нутгийн сонгуулийн хорооныхны хууль зөрчиж буй үйлдлийн талаар МАХН-аас мэдээлэл хийнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ