Цэцэрлэгүүдийн хүнсийг нийлүүлдэг НӨҮГ-ыг татан буулгана

img

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийн байдалд хийсэн судалгаа, хяналт шалгалтын дүнг хэвлэл мэдээллийн ажилтнуудад танилцууллаа.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан нийлүүлдэг “Хүнс хангамж” төрийн өмчит үйлчилгээний газрыг зах зээлийн үнээс өндөр үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа эсэхийг шалгуулах хүсэлтээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт энэ сарын 2-ны өдөр 5/2078 тоот албан бичгээр гаргасан байна.

Энэ оны байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 173 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн дунд “Багачууд хүнс”, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн дунд “Өсвөр үе хүнс”, Баянгол дүүрэгт “Асгат” НӨҮГ, Сонгинохайрхан дүүрэгт “Хүнс хангамж төв”  нийслэлийн өмчит үйлчилгээний газар гэсэн дөрвөн аж ахуй нэгж нийслэлийн зургаан дүүргийн цэцэрлэгүүдэд хүнсний хангамжийг нийлүүлдэг байна. Уг шалгалтаар “Хүнс хангамж төв” НӨҮГ нь хамгийн өндөр үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр гаргадаг жижиглэнгийн үнийн дүнтэй харьцуулахад энэ компани нь мах, гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс даруй 6-27 хувиар илүү үнээр нийлүүлж байсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдлээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн, цэцэрлэгийн хүүхдэд хоногт 170 гр мах бүхий хоол идэх ёстой боловч өнөөдөр хүүхдүүд хоногт 40 гр махтай хоолыг идэж байна. 2007 онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тогтоосон нь 2012 оны эхний хагас хүртэл хэвээр байсан. Төсвийн тодотголоор 7,5 тэрбум төгрөгийг сургуулийн өмнөх боловсролын төсөвт суулгаж, хүүхдийн хоолны мөнгийг 1650 төгрөгөөр баталсан гэдгийг онцолж байлаа.

ШӨХТГ-ын дарга О.Магнай, Эдгээр аж ахуй нэгжүүд хүнсний материалыг нийлүүлэхдээ зах зээлийн хямд үнийг баримтлах гэрээтэй. Гэвч үүнийгээ зөрчсөн. Бүр цаашилбал “НӨҮГ-ыг байгуулах тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 154 дүгээр тоот тогтоол, мөн НИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 206 тоот тогтоолууд нь төрийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох гэсэн Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.3, 13.2.5, 13.2.7-д заасан заалтуудыг зөрчсөн байна гэлээ. Өөрөөр хэлбэл дээрхи аж ахуй нэгжүүдэд дүүргүүдийг хуваан эрх олгосон энэхүү шийдвэр нь зах зээлийг нутаг дэвсгэрээр хуваарилахад чиглэгдсэн, аль нэг аж ахуй нэгжид давуу эрх олгосон, өрсөлдөх боломжийг хязгаарласан нөхцөлийг үүсгэжээ. Нэг аж ахуй нэгж жилд 48 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийдэг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд хамгийн багаар 10 хувийн нэмэгдэлтэй гэж үзвэл жилд 3-4 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн үг юм.

Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчдэд Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж ажиллах, нийслэлийн өмчит үйлчилгээний газрыг татан буулгах, шинээр байгуулахдаа нээлттэй тендер зарлах зэрэг арга хэмжээ авахыг саналыг ШӨХТГ-ынхан  хүргүүлжээ.

 Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bichka:
naad khuukhduudiin mongnoos khumsalsan khulgaichuudiigee bugdiig n shorond khiibel ttarna naaduul chin dandaa man-iin gar khol bolson khumuus muu arga tosboos mongo zubchuulj garshsan nokhod bn ger orondoo ed khogshil n khir saikhan kharakdakh bol...
2012-10-18
Амараа:
Une yahvee chanart anhaar!!!
2012-10-18
bi:
Magnai dargaa, mongol tumsund bas uchir bna shuu. bulanii nutag erdnet havtsaa ner buhii kompani humuus Mongol tums tariad terniigeen huraaj avaad jishee ni 8 vogon mongol tumus huraaj avaad shuud uragshaa hytadruu gargaad, ter ni 20 vagon bolood orood irdeg gene. tendees arai jaahan shargal tumus avchiraad manai zah zeel deer Mongol tumus geed zardag gene.tumus hunsnii nogoog urdaas avdagiig zogsooh heregtei bna. minii helsen shig ym hiij bgaa humuust hariutslaga huleelgeh heregtei bna.eh oron ard tumneesee uravsan met sanagdan. Hylgant havtsaagaas ehleed suraglaad uzeerei, manai tsagdaa, tsereg,tagnuuliin baiguullagad iimerhuu ediin zasgiin ym hariutssan alba baidaggui ym uu
2012-10-18
xata:
magnaig xiitei garuu gesen xarin oboo garuu amjilt xvsie
2012-10-18
Ghj:
Tsetserlegiin erhlegchvvdiiig adistaaachlaad vzdee tenteh. Amitan. 1 bhgvi man iin. Hulgaichuud deed dood. Hurgan huts. Uhanuudiin. Devsgervvd Tomilogddoj gej bgaa heden sandal shireegee toolj chaddagch. Yumuu. Bvv med gertee giyuurch. Hevtheer Geed nohorvvd ni. Batbold nymdorjtonguud ehneree tomildog gej. Bgaa hool. Und bol. Bvr. Yriltgvi huvidaa tsetserleg neesen yum shig. Aashillaj Deeremchdiin dald bizness shvvdee
2012-10-18
dd:
Ene huuhen chin harin ovoo ajillaj baih shinee. Magnai ch bas mundag shu
2012-10-17
Jargal:
Зөв хөө, одоо ингэж л арга хэмжээ авах хэрэгтэй, муу юм богино настай гэж би боддог. Ард түмнээрээ тогловол хариу н ь хатуу байна даа. Зөв Магнай
2012-10-17
IRGEN:
ERDENECHIMGEE CHINI TAMHINI HUULI CHINI DENDUU TENEG HUULI BAINA MONGOLD 950000 OIROLTSOOGOOR GARAN HUN TAMHI TATDAG GEED BODHOOR ENE OLON HUND HYANALT TAVIJ CHADAHUU ENE GARGAH GEED BAIGAA HUULI CHINI GAL TUIMERIIN AYULIIG EHESGEH GEED BAINA
2012-10-17
zochin:
Bi darhanii hun. Manai huuhed udur yu idev geheer luubangiin salad mantuu g.g. ter odoo tusublusun mungund ni hureh u. Esvel gants jijjig buurunhii mah. Huduu oron nutgiin surguuli tsetserlegiig uuldeelgui shalgah heregtei. Ed ch gn mgl.n ireedui shuu magnai dargaa
2012-10-17
ZOCHIN:
HUDUUGIINHUN YAMAR BAIGAA GEJ BODOJ BAINA. VNENDEE AIMSHGIIN BAIGAASH DEE. GANCHAN TVHII EDIIN NIILVVLELT BISH, SHALGAAD UHAAD BAIWAL IH YUM GARNA DAA
2012-10-17
Boldoo:
Erdenechimeg gishuun khoorkhon kharagdaad baigaamaa. Yalanguya ter khural deer margaldaj baikhdaa
2012-10-17
монгол:
ТАТАН БУУЛГА. ОДОО МОНГОЛЧУУД БӨӨНӨӨР НЬ ӨДӨР БҮР ИХ ХЭМЖЭЭТЭЙ БАРАА АВАХААР ҮНЭ НЬ ХЯМДАРДАГ ГЭДГИЙГ ОЙЛГОХТОЙГОО БОЛСОН Ш ДЭЭ. ҮЙЛДВЭРҮҮД Ч ГЭСЭН ЭДЭНД ТЭГЭЖ ӨГЧ БАЙГАА. ТЭГЭЖ БАЙХАД ШУНААД 30% ХҮРТЭЛ ҮНЭ НЭМДЭГ БОЛ ДЭНДҮҮ ШУНАЛТАЖ БАЙНА. ТЭГЭЭД ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ШҮҮ
2012-10-17
2 aimshigiin tsaraitai garuud baina
2012-10-17
yaaya bodoltoi l yum hiihgui bol baahan moomnoosoo garaagui huuhdiin eruul mendeer togloh bii dee. Tegvel ene magnai ,eruu erdenchimeg 2 oos ner l uldeh baih .sain bodoj sain zovloj baij shiideh heregtei dee.
2012-10-17
Magnai dargaa, naad Monosoo shalgaarai. Hyatadaas em oruulj Mongold uildverlev nereer savaldag, emiig hed nugalj zardag, emiig Tv, padio geed buh helbereer reklamddag geed mash olon zurchil bna shuu dee
2012-10-17
иргэн:
маш сайн байна . төсөв нь хүрэхгүй дээрэс нь үнэтэй хүнс иднэ. хэдэн хүүхэд хэцүүдсэн байна. эрхлэгч нар ийм үнэтэй хүнс авч бйагаа нь маш муу байна.
2012-10-17
Малууд:
Одоо сургуулийн хүүхдүүд хордуулах нь багадаад нялх амьтасыг хоолоор хордуулах нээ? Овоо цэцэрлэгийн хүүхэд хоолонд хордлоо гэж дуулаагүй юмсан, хувийн компанид бизнес гаргаж өгч өөрсдөө баяжиж, хүний нялх үрсийг хордуулахнээ? Тэр улсын компани жоохон илүү үнээр улсдаа өгсөн л юм байгаа биз сайн шалгаад үнийг бууруулах арга хэмжээ авбал барав, захирал дарга нар нь идсэн уусан бол шүүхэд өгнө л биз, татан буулгаж хувийн компанид бизнес хийж өгөх санаагаа зогсоо малуудаа.
2012-10-17
ddd:
Magnai ingeed ajillaad baih yum bol turiin alband ajillah ashiggui bolj huvirah ni ee. Ajlaasaa garch naimaa hiisen deer baihaa
2012-10-17