Цэнгэг Хэрлэн дугуйтай аялал хийв

img

Хэрлэн сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, дугуйгаар явах болон хүрээлэн буй орчноо хайрлах, хамгаалах аргад суралцуулах зорилгоор сайн санааны үйлсийн арга хэмжээний нээлтийг БТСГазрын зааланд  зохион байгуулсан. Уг арга хэмжээнд аймгийн төвийн 4  сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид эх дэлхийгээ хайрлан хамгаалахын билэгдэл болгон ижил ногоон өнгийн хүзүүний бүчээр ижилсэж унадаг дугуйтай болон явган алхаж БТСГазраас эхэлж Чингисийн талбайн урдуур урагш эргэж төв замаар маршрутын дагуу алхаж Хэрлэнгийн гүүрэнд очиж арга хэмжээний гараагаа эхэлсэн.
Унадаг дугуйтай хүүхдүүдийн дунд бартаат замын уралдаан, дугуйн үзүүлбэр зэрэг тэмцээнийг амжилттай зохион байгуулахад Хэрлэн сумын 1-р сургуулийн 7-р ангийн сурагч Нэргүйбаатар тэргүүлж унадаг дугуйгаар шагнуулсан.
Анги хамт олноороо Хэрлэн голын урд, хойд дагуух хуурай хог хаягдлыг цэвэрлэсэн. Сурагч бүр бээлий, шуудай хэрэглэн хогийг цуглуулж байсан. Хог цэвэрлэхэд 1-р 10 жилийн дунд сургуулийн 11 б ангийн сурагчид их хэмжээний талбай цэвэрлэн олон шуудай хог хаягдлыг цуглуулсан амжилтаар тэргүүлж 1-р байранд орсон амжилтаар урамшуулал авсан. Дээрх арга хэмжээнд нийт 160 гаруй сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд санаачлагатай оролцсон 50 сурагчдад пүүз, 6 ангид  ханын цаг гардуулсан. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн БТСГ, ЭМГ болон Хэрлэн сумын сургуулиуд идэвхтэй зохион байгуулан ажилласан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

attila:
herlen
2012-05-21