ХЗХ-дын хохирогчдыг хохиролгүй болгоно

img

Долоон жил өнгөрсөн ч бүрэн шийдэгдээгүй ужгирсан хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр уулзаж ярилцлаа. Хадгаламж зээлийн хоршоод дампуурлаа гэсэн нэрийн дор хоршоодын хамаг хөрөнгийг төр хурааж авсан. Хурааж авсан эдгээр хөрөнгө дунд газар, лиценз, байшин, барилга гэхчлэн үл хөдлөх хөрөнгүүд байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр хөрөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Ийм учраас төрөөс хохирлоо нэхэмжилж байгаа юм гэдгээ хохирогчид ярьж байна. УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг 2007 онд баталж, Засгийн газар хохирлыг барагдуулах журам тогтоосон. Энэ хүрээнд өнгөрөгч онуудад төсвөөс 36 орчим тэрбум төгрөг гарч 7397 хохирогчдод олгосон бөгөөд үлдсэн хохирлоо ирэх оны төсвийн төсөлд суулгуулж авах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ хохиролгүй болгоно гэдгээ эхлээд мэдэгдлээ. Ингэхдээ Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг олон сар жилээр ажиллахгүй, богино хугацаанд судалгаа хийж, хохирогчдын өрийг барагдуулчих хэмжээний үл хөдлөх хөрөнгүүд хэний гараар орсон, одоо хэний мэдэлд байна гэдгийг тодорхойлно. Мөн худалдаа арилжаа яаж явагдсан, хөрөнгө хэрхэн зарагдсаныг судална. Үүний дараагаар дахин ийм уулзалт зохион байгуулна гэдгийг онцлоод хохирогчдын нэрээр хэдэн хүн завшаад өнгөрч болохгүй гэлээ. Түр хорооныхны хэлсэнчлэн ирэх оны төсөвт хохирлыг барагдуулах мөнгийг суулгах нь байж болох хувилбар ч энэ нь олон хүний хариуцлагагүй хандсаныг хаацайлсан хэрэг болно. Иймээс хяналт шалгалт, судалгаа хийх хугацаа хэрэгтэй. Долоон жил хөөцөлдсөн та бүхэнд дахин судална хянана гэсэн үг хүнд сонсогдож байгаа. Гэсэн ч бидэнд судалгаа хийх хугацаа өгөх хэрэгтэй. Бид шуурхай ажиллана. Ажил ямар шатанд яваа талаар хагас сарын дараа эргэн уулзаж ярилцъя. Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийг би өөрөө ахлаад ажиллая гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БЖД:
АРД ТҮМНИЙ ТӨР ГАРСАН БОЛОХООР ИРГЭДЭЭ ХАРЖ ҮЗЭЖ БАЙГАА НЬ САЙХАН БАЙНА.ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ХУРДАН БАЯРЛУУЛААД ХУЛГАЙЧУУДЫГ ХУРДАН БАРЬЖ УЛСИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.ТА БҮХЭНД ХМЖИЛТ ХҮСЭЕ
2013-02-05
Зочин:
МИНИЙ ТАНИЛ ӨВӨӨ 3 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГӨӨД,ХАГАСЫ НЬ Л АВСАН ЮМ ГЭСЭН,ОДОО ҮЛДСЭНИЙ НЬ АМЬДДАА АВАХ БОЛЖДЭЭ.АШТАЙ ЮУ.
2012-10-18
Anonymous:
Ene zasag yum khiij ekhlej baigaa bayartai baina.
2012-10-18
иргэн:
За болждээ.Их олон жил өнгөрлөөдөө.
2012-10-18
uchnuun terbumiin hurungiig ni huraaj avaad ezdiig ni zalilan hiisen geed shorond hiisen ni helmegduulelt bolson shu.
2012-10-18
Хандаа:
Хурдан шийдэж өгөөсэй. Хүлээлт маш их бна АН-д итгэж бна шүү. та бүхэн чадна
2012-10-17
zochin:
MAN=MAXN 2 namiin xiisen nugel shuudee...zaaval xoxirliig xuu aldangitai ugux n zuitei...................
2012-10-17
irgen:
unetei ed xurungiig luivardsan nuxduuded ugux xeregtei,orond n belen mungiig xuu aldangitai ugux n zuv...Nyamdorj bgaa blxoor ezed n todorxoi bgaashdee...
2012-10-17
saihan l medee baina
2012-10-17
zochin:
sanaatai luivar xiisen nuxduudees belen munguug xuu aldangitai xurdan avch ugux xeregtei !!!
2012-10-17
овоо доо.Одоо л төртэй иргэд шиг байх нь ээ. эдгээр хүмүүс хичнээн ч жил эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол, гүн хямралд байгаа даа. шийдээд хэдэн иргэдээ зовлонгоос нь салгаад өгөөсэй дээ
2012-10-17
mgl:
hohirson esehiig ni sain hyagtlah heregtei
2012-10-17
Sain bna:
Shinechlel zasag sain zuils hiij ehelj bnshu. Alban yosnii tamga temdeg huuli duremiin daguu gereend humuus itgeed mongoo hadgaluulsan. Getel uuniig hedhen humuusiin ashig zavshaan bolgood ongorooj bolohgu bsan um. Saidiig buren demjij bn bayarlalaa tor zasagt bayarlalaa gej heldeg bolgoj bnshde
2012-10-17
nanana:
тийм шүү. энд мөнгөө алдаагүй хүмүүс нь эд нарыг шуналтай хохь энэ тэр гээд хараадаг юм шиг байгаам. Би бодохдоо төр засаг нь ингэж зөвшөөрлийг өгөөгүй бол ийм юм болохуу. ямар ч зөвшөөрөлгүй юманд мөнгөө аваачаад өгцөн биш. тэгсэн бол жинхэнэ хохь нь гэхсэн.
2012-10-17
erka:
sain bna.ashigui xoxirloo avax tsag boljee 6 jil huleellee
2012-10-17
ish:
ёооё хөөрхийс дөө. төр засаг гэж ийм л байдаг байх. урьд нь муусайн ху намын луйварчид энэ ХЗХ гэгчид зөвшөөрлийг нь өгөөд тэгээд мөнгийг нь өөрсдөө аваад дампууруулсан юм шиг байгаан. Тэгээд төрийн зөвшөөрөлтэй тэр ХЗХ-д мөнгөө өгөөд будаа болсон. Буруу нь мэдээж зөвшөөрөл өгсөн төр. Мэдээж шуналтай хүмүүс байсан нь мэдээж. Мөнгөө өсгий гээд. Гэхдээ ихэнх нь арай хийж хэдэн төгрөг цуглуулсан ядуучууд байсан юм билээ. Ер нь тэгээд шуналгүй хэн байхавдээ
2012-10-17