Хараагүй хөгжимчин хүү Боливийн хөгжмийн ертөнцийг "доргиож" байна

img

Долоон настай болив хүү хөгжим сонирхогчдыг бишрүүлж байна. Хараагүй хэдий ч хөгжмийн гоц авьяас нь эрт илэрсэн Хосе Андре Монтано Баина анх дөрвөн настайгаасаа бөмбөр тоглож, улмаар төгөлдөр хуур дарж сурчээ. Гэхдээ Хосед хөгжмөөс бусад зүйл дээр долоон настнуудаас  ялгараад байх зүйл бараг байхгүй. Тэрээр "Би гэрийн даалгавраа хийдэг. Математик, англи хэлний хичээлээ давтдаг, бас хөгжим тоглодог" хэмээн ярьжээ. Хосегийн гэр бүл Тотора хэмээх жижиг хотод амьдардаг. Түүний аав хүүгийнхээ авьяас чадвараар бахархаж байгаагаа хэлсэн байна. Тэрээр ярихдаа  "Би өмнө нь жазз хөгжмийг мэддэггүй байсан. Хүүгээ дагаад энэ хөгжмийг сонирхох болсон. Хөгжим тоглохыг нь хараад байхад түүнд жазз хөгжмийг аль хэдийн програмаар суулгачихсан юм шиг санагддаг. Би үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна" гэжээ. Тэрээр тун удахгүй олон улсад алдарших биз ээ. Түүний төгөлдөр хуураар чадамгай тоглож байгаа бичлэгийг дараахь линкээр үзэх боломжтой. http://youtu.be/TSTgTa1i1U8 Э.Сонгино

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaixaltai delxiin aldaptan bolxiig epooe
2012-10-18