Эх баригч нар туршлага судлав

img

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын ХАС-гийн дэмжлэгтэйгээр “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” уулзалт семинарыг Дархан - Уул аймагт 10 дугаар сарын 25-27- ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд 18 аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, НҮЭМ-ийн зохицуулагч, Улаанбаатар хотоос Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, Эрүүл мэндийн нэгдлийн Эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч, Клиникийн нэгдүгээр амаржих газрын чанарын менежер, 2-р амаржих газрын эмэгтэйчүүдийн эмч зэрэг 11 хүн оролцсон. Сургалтанд оролцогчид НҮЭМ, Эсэн мэнд амаржихуйн чиглэлээрх бодлогын баримтын хэрэгжилт, эмнэлгийн тусламжийн чанарын тогтолцоо, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар онолын мэдээлэл авч, тусламжийн “Хяналтын хуудас” боловсруулахад оролцон санал солилцож,  мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн. Мөн Дархан - Уул аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр орж, эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ, чанарын тогтолцоотой танилцсанаас гадна дэмжлэг удирдлага, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах  салбар дундын хамтын ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөв, дарханы төрөх эмнэлэгийн эмч эх баригч нар туршлага судлаж, авилга авахгүй байх арга сурмаар байна. Жам ёсоороо хүн төрөх гээд байхад л гар хараад төрүүлэхгүй, бүр болохгүй бол үхүүлчих гээд, эх хүүхэд 2г гэмтээчих гээд л,
2011-11-11