Энэтхэгчүүд “Баганатай бүжиглэгч” спортоо Олимпийн төрөлд оруулахаар чармайж байна
Баганатай гимнастик гэж сонссон уу? Баганатай Стриптиз бүжиг биш шүү. Энэтхэгчүүд эртний уламжлалт урлаг ч гэж болох Маллакамб спортоор одоог хүртэл хичээллэдэг байна. Mалла гэдэг нь бөх, камб гэж багана гэсэн үг. “Баганатай барилдагч” ч гэж хэлж болох энэ ховор спорт тамирчнаас уян хатан байдал, гар хөлийн хүч их шаарддаг. Мөн дүрмийн дагуу дээш авирахдаа хөлийн тавхайг ашиглаж болдоггүй. Зөвхөн их бие гарны тусламжтай дээш авирдаг байна. Маллакамб бүжигчид бага наснаасаа эхлэн хичээллэдэг учир хөл нь бараг гар шиг хөгжсөн байдаг гэж хэлж болно.
Энэ бүжиг биеийн хүч болон тэнцвэр барихад сургадаг учир харааны согогтой хүн хичээллэвэл хараанд нь сайнаар нөлөөлдөг байна. Маллакамб урлаг тамирчдад сахилга бат, тэвчээр хатуужил өгдөг учир цаашид Олимпийн төрөлд оруулахаар Энэтхэгчүүд чармайж байгаа юм байна.
Дараагийн танилцуулах спорт бол эмэгтэй бөх. Эмэгтэй бөх гэхээр жудо, чөлөөт бөх таны санаанд орж магадгүй. Харин Өмнөд Америкийн Болив улсад бас нэг сонирхолтой спорт хөгжсөн нь рингний бөх. Гэхдээ эмэгтэй бөхчүүд хүч үздэг. Эрэгтэй хүн чадаж байхад эмэгтэй хүн яагаад чадахгүй гэж хэмээн үзсэн эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын сацуу зугаа цэнгэл, хөгжөөн наргиан байдлаар барилддаг байжээ. Харин сүүлдээ томоохон хэмжээний спорт болж хөгжсөн байна. Тамирчид Боливийн үндэсний хувцас, урт банзал өмсөж барилдана. Зарим тамирчид эрэгтэй хүнтэй барилдаад ялсан тохиолдол хүртэл байдаг аж.
Болив улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг учир зарим тохиолдолд эмэгтэйчүүд юу чаддагаа харуулах гэж Рингний бөхөөр хичээллэдэг. Сонирхолтой нь Рингний бөх хөгжсөнөөс хойш эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх асуудал багассан дүн байдаг байна. Энэ бөх хөгжих болсон бас нэг шалтгаан нь эмэгтэйчүүдийн орлоготой холбоотой юм байна. Нэг барилдахад 20 доллар өгнө. Ажлын хажуугаар давхар орлоготой болохыг хэн ч хүснэ. Нэгэнт олныг хамарсан спорт болон хөгжсөн учир цагийг эзлэсэн их аваргууд ч төржээ.
Ёланда, Эванжа зэрэг бөхчүүд аль хэдийнэ олны хайрыг татсан их аваргууд болжээ. Нэг аварга эмэгтэй бөх, эрэгтэй өрсөлдөгчөө гайхалтайгаар унагаж шуугиулж байсан түүх бас байдаг байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ