
Энэ сарын 10-15-ны хооронд Германы Франкфурт хотноо зохион байгуулагдсан номын яармаг худалдааны үеэр Монголоос анх удаа эмч хүн герман хэл дээр орчуулагдсан “Монгол ховс” номынхоо танилцуулгыг хийсэн нь Герман байтугай дэлхий даяар шуугиан тарьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг уул уурхайн салбараар нь сайн мэдэх болоод байгаа барууны ертөнцөд “Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатар анагаахын салбараар дэлхийн төвшинд очсон гэдгийг таниулаад зогсохгүй газар дээр нь ховс эмчилгээ хийж хөгшин европчуудын амыг ангайлгалаа.
С.Хүрэлбаатар эмчийн "Монгол ховс" хэмээх уг номонд түүний сүүлийн 20 гаруй жилийн туршид бодож, боловсруулсан ховс хийгээд уламжлалт бариа заслын нэн сонирхолтой мэдээлэл багтсан нь Германы “Von Goethe Holding” компанийн хэвлэлийн нэгдсэн зөвлөлийн талархлыг хүлээж, герман хэлнээ орчуулж дэлхийн номын зах зээлд танилцуулжээ. Одоогоор тус компани С.Хүрэлбаатар эмчтэй 100 мянган хувь хэвлэх гэрээ байгуулсан бөгөөд нэг бүрийн үнийг 22.80 еврогоор үнэлсэн байна.
Ийнхүү Монголд нэрээ дуурсгасан олон эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс түрүүлэн уран бүтээлээ дэлхийд таниулаад байгаа С.Хүрэлбаатар эмчийн номын араас “Авъяаслаг бизнесмэнүүдийн түүх” ном Ггрман хэл дээр орчуулагдаж, Германы зах зээл дээр ээлжит шуугиан тарьж эхэллээ.
Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ