Гүн-Галуутайн тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын хайгуулын ажил хийжээ

img

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 10 дугаар сарын 12-13-нд шалгалт хийлээ. Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь ховор биологийн төрөл зүйлээр элбэг, аргаль угалз, ус намгархаг газрын ховор шувууд болон эртний булш, бунхан, хэрэгсүүр ихтэй газар юм. Баяндэлгэр сумын байгаль хяналтын улсын байцаагч Ц.Гүррагчаа 2012 оны 9 дүгээр сарын 19-нд "Ти энд Пи" ХХК-д олгосон 13654Х тусгай зөвшөөрөлтөй талбайд өрөмдлөгийн ажил хийж байсан "Рэйт парагон дрийлэнг" ХХК-ий ажилтан Д.Загдаад үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан боловч хайгуулын ажлчг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулалгүй хийсээр дуусгаад эвдсэн газраа нөхөн сэргээж хүлээлгэн өгөөгүй байна.

Шалгалтын үед дараах зөрчил илэрсэн болно. Үүнд:

  1. АМГТХЭГ/хуучин нэрээр/-аас Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот, 2007 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан "Гүн галуутайн орон нутгийн нөөц газар"-т "Ти энд Пи" ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13654Х, "Занарт уул" ХХК-д 2009 оны Идүгээр сарын 30-ны өдөр 15316Х тусгай зөвшөөрөл олгосон нь "Газрын тухай" Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийн 1.1.1, "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 2, "Ашигт малтмалын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 болон 17 дугаар зүйлийн 17.2.2.
  2. "Ти энд Пи" ХХК нь 13654Х тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2011 онд хайгуулийн ажил гүйцэтгэхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй ажилласан, Баяндэлгэр сумын байгаль хяналтын улсын байцаагч Ц.Гүррагчаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.
  3. Баяндэлгэр сумын Засаг дарга Ё.Батхуяг нь "Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар"-т ашигт малтмалын хайгуул хийж байгаа үйл ажиллагааг зогсоогоогүй, "Нийгмийн хариуцлагын гэрээ"-г 2012 оны 4 дүгээр сарын 12-нд байгуулан "Ти энд Пи" ХХК-аас 5,0 сая төгрөг авах, сумын ЗДТГ-ын хүлээх үүрэг гэсэн 3.1 дэх хэсэгт хайгуулын үйл ажиллагааг дэмжих гэх мэтээр заасан нь Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот, 2007 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 01 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Гүн галуутайн орон нутгийн нөөц газар мөрдөх журам", "Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" Монгол улсын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.Г, "Газрын тухай " хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2. 4. "Занарт уул" ХХК-ий 15316Х тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойролцоо Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын онцгой бүсэд эртний хэрэгсүүр ухагдсан байгаа нь "Соёлын өвийг хамгаалах тухай" тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.
Дээрх ноцтой зөрчлийг арилгах талаар яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

EEBEE:
Elbegeedee heleech XA XA XA
2013-06-14
Bayaraa:
naad T&P XXKompany davartsan bna sh dee.Taminee...Ene MONGOL ulsad huuli tsaaz bna uu?????? N.Enhbayar bolon ArdiinNamiinhnii hiisen zavaan balyaar,aalznii tor bur GAI boljiinaa...ene uls orond...Batboldiin zasgiin gazar yu hiiv ee...????? buun ur,buun dampuural.Tegeed hudlaa Ed-n zasag teden % usluu geed shaagaad bgaa yum daa...ichihgui luivarchid....Naad company chin medeej Ar.Namiin gar hul bh todorhoi...huuguud yavuul...
2012-10-17
damdinsuren:
yasan dabarsan kompani be. budaa bolgood huuguud garga.shudraga ajillasan baigali hamgaalagchid bayar hurgue.
2012-10-17