Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг сумдад зохион байгууллаа

img

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны долдугаар сарын 29-ний өдрийн 39 тоот тогтоолоор Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг 18 сум, сум тус бүрийн 1 багт ажиллахаар шийдвэрлэсний дагуу аравр сарын 15-21-ний өдрүүдэд Дэлгэр сум, Гуулин баг, Чандмана сум, Чандмана уул баг, Эрдэнэ сум, Өлзийт баг, Цогт сум, Баянтоорой тосгон, Бигэр сум, Мянгай багт ажлын хэсэг гарч ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч Д.Түмхүү, Тулга-Алтай ХХК-ны захирал Л.Батжаргал, ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургуулийн дэд захирал М.Банзаагаяа, Ундарга-Алтай ОНӨААТҮГ-ын дарга С.Баттөр, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан А.Амарзаяа, ажилтан О.Аюурзана, Б.Наваанюндэн, Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Хадбаатар, аймгийн  Олон нийтийн “Алтай”  радиогийн болон  МОНЦАМЭ, ТВ-9 инфо –гийн сурвалжлагч   Ш.Цоодол нар ажиллалаа. Ажлын хэсгийн зорилго нь аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа иргэдэд тайлагнах, ИТХ-аас гарсан шийдвэрийн биелэлт хэрэгжилтийг шалгах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэх, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сумдын ИТХ, Тэргүүлэгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохиож байгаа ажлын арга барил, дотоод бичиг хэрэгтэй танилцан удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх, ажлын ололтыг дэмжих, дутагдлыг арилгахад анхаарч, иргэдийн санал бодлыг сонсох чиглэлээр ажилласан байна. Ажлын хэсгийнхэн ажилласан сум, тосгоныхоо албан байгууллагуудаар орж төрийн албаны үйлчилгээ, чанар хүртээмж, сахилга хариуцлага, үр дүнгийн гэрээ, үйл ажиллагаатай танилцаж ажилчдын санал, хүсэлтийг сонссон байна. Иргэдтэй уулзалт зохион байгуулж ИТХ-ын үйл ажиллагааны тайлан, цаг үеийн байдлаар аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид сум тус бүрдээ тойрогтоо хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг сонссон байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр сум бүрд Иргэний танхим байгуулахаар тогтсон бөгөөд иргэний танхимын техник хэрэгслийг дээрх сумдад хүлээлгэн өгч, танхимын нээлтийг албан ёсоор эхлүүлсэн байна. Мөн аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хууль, эрх зүй, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, Тэргүүн болон дэд байрыг шалгаруулж бэлэг бэлгийн дээд ном, мөнгөн шагнал, талархалаар урамшуулж шагналаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сум тус бүрийг хариуцаж уулзалтын ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллалаа. Дэлгэр сумын Хөв булгийн нүүрсний уурхай, Чандмана сумын Зээгтийн нүүрсний уурхай, Хүрхрээгийн услалтын системийн сувгийн ажлын гүйцэтгэл, Бигэр сумд байрлах алтны шороон ордны Марко Поло ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй байдлаар ажиллах талаар санал солилцсон байна. Иргэдтэй зохион байгуулсан уулзалтын үеэр сум, орон нутгийн хөгжил, төрийн албаны үйлчилгээний чанар байдал, төрийн албан хаагчийн харилцаа, ёс суртахуун, ажлын байрны сахилга хариуцлага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар санал асуулга авч, дүнг нэгтгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
naad hulgaich tcagaanbaatarlln chini tuhai luibar. mn garsan bna
2012-03-14
BAYR HURGIE AMJILT HUSIE
2011-12-15
Dana Alcantara:
Hello.This write-up was definitely motivating, particularly since I was searching for thoughts on this issue last Monday.
2011-12-12
Zov bna
2011-11-14
hubbbbbbbbbbbbbbla
2011-11-08