Багш нарын тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг хэвээр үлдээнэ гэв

img

Боловсрол шинжлэх ухааны яам иргэдээ сонсдог утастай болоод тав дахь өдрөө угтаж байна. Өнгөрсөн хугацаанд 115 удаа дуудлага иржээ. Иргэдийн асуултын дийлэнх хувийг тэтгэвэрт гарах  багш нарт  36 сарын цалинтай тэнцэх  мөнгө олгох  хууль хэрхэн шийдэгдэх вэ, оюутны  70 мянган төгрөг хэзээ өгөх вэ гэсэн асуултууд эзэлж байна. Үүнтэй зэрэгцээ боловсролын салбарын  шинэчлэлд хувь хүмүүс өөрсдийн саналыг ч идэвхитэй өгч байгаа аж. Багш нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн  заалт хүчин төгөлдөр байгаа. Цаашдаа  уг хуулийг хэвээр нь үлдээх байр суурьтай байгаагаа БШУ-ны сайд илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

багш:
тэтгэвэрт гарах багш нарын тэтгэмж 36 сараар хэвээр үлдээсэнд маш их баярлаж байна.
2014-04-02