Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Үндэсний мэдээллийн төв"-д 11.00 цагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний зарчмыг Монголд нутагшуулах гэж байгаа талаар “Хөгжлийн мэтгэлцээн” ТББ-аас мэдээлэл хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт Худалдаа хөгжлийн банкнаас UNIONPAY картыг нээхтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт “Twins film” студийн шинэ уран бүтээл “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 13.00 цагт “Ганабелл” институтийн урилгаар ирсэн АНУ-ын эрдэмтэд манай сэтгүүлчидтэй уулзаж эдийн засаг, бизнесийн хөгжлийн талаар нээлттэй ярилцлага хийнэ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ