Б.Чинбаагийн эзэгнэл

img

Монголын хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Чинбаа хүү “Эзлэн” тоглолтоороо аргагүй л ямархуу орон зайг эзэгнэн төрснөө дахин харууллаа. Аса циркийн тайзнаа нэгэн үдэш хөгжмийн гайхамшгийг тэрбээр монголчууддаа мэдрүүллээ. Энэ удаагийн тоглолт нь түүний урьд урьдын тоглолтуудаас монгол уламжлалт агуулгыг илүүтэй шингээсний дээр ар, өвөр монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Аравт” киноноос сэдэвлэснээрээ онцлогтой боллоо. “Харласан бөөр”, “Манцуйтай амь”, “Амь амиа хөөсөн нь”, “Өвгөн отчийн үхэл” зэрэг “Аравт” цомогт багтсан хөгжмийн бүтээлүүдээс эгшиглэхийн сацуу тайзны хойморт тусгайлан зассан дэлгэц дээр хөгжим, киног хослуулсан ертөнцөөр үзэгчдийг аялууллаа. Тоглолтод “Sweetymotion” хамтлагийнхан ая дуугаа өргөсөн бол “One music” продакшны уран бүтээлчид, Улсын филармоны симфони оркестр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид, 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөмбөрийн баг, Азийн ятгын хатан хаан Мөнх-Эрдэнэ, ёочин Шүрэнцэцэг, лимбэчин Адьяадорж болон урилгаар “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоо нар оролцсон юм. Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонсогч:
үүнийг сайхан гэхгүй өөр юуг сайхан гэх вэ?омогшиж байна, бахархаж байна, баярлаж байна.Баяр хүргэе, амжилт хүсье
2013-02-28
4 bumburchin baisan, Sweetymotion”duulagvi shvv sarnai ganbolor 2 tsahilgaan tuguldur huur togolson saihan shaah yumaa
2012-10-18
Baterdne:
Uneheer sak saaak toglolt bolsii shiv
2012-10-18