
Энэтхэгийн 96 настай Рамажит Рагхав хоёр дахь хүүхдийн эцэг, магадгүй дэлхийн хамгийн настай аав болсон байна. Рагхавын эхнэр аравдугаар сарын 5-нд Харьяна муж улсад хүү төрүүлжээ.
Ингэхдээ “залуу” ээж мөн тийм ч залуу биш, 50 настай гэнэ. 94 настай Рагхав анхны хүүгийнхээ эцэг болсон бүр 2010 онд энэ хос бусдын танил болжээ.
Рагхав ямар ч тусгай эм хэрэглээгүй гэж ярьдаг байна. Олон жил гоонь явсан учир амьдралын ийм их эрч хүчтэй байгаа юм гэж тэр хэлжээ.
Рагхав 10 жилийн өмнө эхнэр болох хүнтэйгээ учирсан байна. Шинээр төрсөн хүү эв эрүүл бөгөөд эцэг эх нь өндөр настайгаас үүдэлтэй ямар ч гажиг түүнд байхгүй ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ