
АНУ-д өчигдөр “Тиранозаурус Батаар”-ын хэрэгт холбогдоод буй эртний эдлэл, олдворын наймаачин Эрик Прокопийг баривчилжээ. Энэ талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
Эрик Прокопий нь Хятадын говь, Монголын өмнөд говиос динозаврын ясны үлдэгдлийг хууль бусаар хил давуулан дуудлага худалдаагаар арилжиж ашиг олдог байжээ.
Манай өмнийн говийн Нэмэхтийн хөндийгөөс олдсон “Тиранозаурус Батаар”-ын яс ч түүний гараар орсон юм.
Түүнийг өчигдөр шүүхэд худал мэдээлэл өгсөн, хууль бусаар эртний үнэт олдворуудыг хил давуулан ирүүлж наймаалсан гэх үндэслэлээр баривчилжээ.
Эрик Прокопиг хууль бус бараа бүтээгдэхүүн, хулгайлагдсан эд зүйлсийг хууль бусаар хил давуулан оруулж ирсэн мөн худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлүүдээр баривчилсан байна.
Ганц “Тиранозаурус Батаар” ч бус Хятадаас хууль бусаар оруулж ирсэн багахан хэмжээний музейг дүүргэх дайны динозаврын ясыг түүнийг шалгах явцад илрүүлсэн байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ