
"Нийслэлийн цахим архив" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газрын хамтрын зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ маргааш 10.00 цагт Нийслэлийн төр захиргааны "Хангарьд" ордны 14 давхрын А танхимд эхэлнэ. Уг төсөл нь албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг ашиглан, байгууллага хооронд цахим хэлбэрээр баримт солилцох, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад лавлагаа үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй ашиглуулах, мэдээллийн хадгалалт ашиглалтын нөхцлийг сайжруулах зорилготой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ