
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь авто машины улсын дугаарын сүүлийн цифрээр ангилан ажлын өдрүүдэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа явдал билээ.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд НЦГ-с явуулж буй арга хэмжээг дэмжин Монголын Мэдээлэл холбооны Юнител Групп замын хөдөлгөөнийг буруулахад хувь нэмрээ оруулж байгаа хэрэглэгчдэдээ зориулан “Утсаараа ажлаа амжуулцгаая” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү аяны хүрээнд 1, 6-гаар төгссөн урьдчилсан төлбөрт дугаартай бүх хэрэглэгчид Даваа гаригт, 2,7-р төгссөн нь Мягмар гарагт, 3,8-р төгссөн нь Лхагва гарагт, 4,9-р төгссөн нь Пүрэв гарагт, 5,0-ээр төгссөн хэрэглэгчид Баасан гарагт тус тус 07.00-14.00 цагийн хооронд сүлжээндээ
ҮНЭГҮЙ ярих боломжтой.
Харин Dopin, дараа төлбөрт Сонгодог, Premium үйлчилгээний хэрэглэгчид дээр дурьдсан өдөр, цагийн хуваарийн дагуу бусад сүлжээнд 30 минут үнэгүй ярих онцгой эрхийг бэлэглэж байна. Өнөөдрөөс эхлэн улсын дугаараар хязгаарлагдан, автомашингүй байсан ч утасныхаа дугаараар ажлаа амжуулцгаая.
Эрхэм хэрэглэгчиддээ сануулахад энэхүү урамшуууллын аян 10-н сарын 26-г хүртэл үргэлжилнэ. Урьдчилсан төлбөрт Стандарт болон Dopin үйлчилгээний хэрэглэгчид (*311#)-руу залгах бол дараа төлбөрт хэрэглэгчид SEE гэж бичээд 1478 дугаарт мессэж илгээн урамшууллын улдэгдэл минутаа шалгах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ