Х.Тэмүүжин төрийн ордонд орж чадсангүй
Юм өөрчлөгдөнө өө гэж. Цагтаа гудамжинд жагсаж, төрийн ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийлдэг байсан Ардчилсан намынхан, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид одоо төрийн ордонд жагсагчдыг цонхоор харсан шигээ сууна. Харин хуучин цагт Төрийн ордонд "эзэн сууж" асан МАН-ын гишүүд, дэмжигчид байраа сольж хашааны гадна үлджээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин төрийн ордон руу орох гэсэн ч жагсагчдын эсэргүүцэлтэй тулгарч нэлээд "түлхэлцэв". Сайд хамгаалагчдаараа дэмжүүлэн "бүслэлтийг" нэвтрэх гэсэн ч барсангүй, төрийн ордныг тойрч нэг үзээд, дайрч нэг үзээд явж одлоо.















СЭТГЭГДЭЛ БИЧИХ