Д.Зоригт тангараг өргөхөөр чуулганы танхимд орж ирлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой байсан ч Төрийн ордны гадна болж буй жагсаалаас болоод хараахан эхлээгүй байна. СЕХ-ноос Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-д сонгогдсон хэмээн үзэж, гишүүний тангараг өргүүлэхээр болсон. Энэ дагуу УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах албанаас гишүүдийн тангараг өргөхөд зориулсан цагаан эсгий олбог, төрийн далбаа, тангаргийг бичигт гарын үсэг зурах ширээ зэргийг бэлэн болгожээ. Чуулганы ирц тун бага байгаа бөгөөд дөнгөж сая Д.Зоригт тангараг өргөхөөр чуулгын танхимд орж ирлээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ