З.Ибрагимович GOLDEN FOOT - 2012 шагналын эзэн боллоо

img

Шведийн шигшээ багийн болон “Пари Сен-Жермен” багийн довтлогч З.Ибрагимович 29 - өөс дээш настай, хөлбөмбөгт үнэтэй хувь нэмэр оруулсан хөлбөмбөгчинд олгодог GOLDEN FOOT – 2012 шагналын эзнээр тодорлоо. Энэ жилийн GOLDEN FOOT – 2012 шагналд З.Ибрагимовичтай хамт доорхи хөлбөмбөгчид нэр дэвшчээ. Жанлуижи Буффон (Итали), Дидье Дрогба (Кот-д’Ивуар), Кака (Бразил), Андреа Пирло (Итали), Кларенс Зеедорф (Голланд), Икер Касильяс, Шави, Карлес Пуйоль, Рауль (бүгд Испани). Монте – Карлод болсон шагнал гардуулах ёслолд дэлхийн хөлбөмбөгийн супер одууд болох Франко Барези, Эрик Кантона, Лотар Маттеус нар оролцсон бөгөөд GOLDEN FOOT шагналыг анх 2003 оноос эхлэн гардуулж эхэлсэн бөгөөд доорхи хөлбөмбөгчид хүртсэн байна. Роберто Бажо (2003), Павел Недвед (2004), Андрей Шевченко (2005), Рональдо (2006), Алессандро Дель Пьеро (2007), Роберто Карлос (2008), Роналдиньо (2009), Франческо Тотти (2010), Райан Гиггз (2011). Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eremgii saihan zaluu shu
2012-10-19