120 мянгатын аюулгүйн тойргийн замыг шинэчилж байна
120 мянгатын аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажил өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс эхэлсэн.
Гүйцэтгэгч "Наранбулаг Хан" ХХК нь Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрнээс Хан Уул дүүрэг-Зайсангийн авто замтай нийлэх хэсгийн хучилтын ажлыг хийж дуусган авто замын хөдөлгөөнийг нээгээд байна.
Өнөөдрийн байдлаар АПУ-гийн уулзвараас зүүн чиглэлд явах хөдөлгөөнийг хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Тус автозам удахгүй ашиглалтад орох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ