Вьетнамын гадаад хэргийн сайдтай уулзлаа

img

Монгол, Вьетнамын Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалтад оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Винь Минь хүлээн авч уулзлаа. Дэд сайд Д.Ганхуяг хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол соёл, батлан хамгаалах зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид бүс нутгийн болон олон улсын тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Дэд сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг уламжилж, ноён  Фам Винь Минийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг нотоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хар тамхи хүүхэн хүүхэд худалдах хэрэгээ шийдэж чадахгүй хамгийн адгийн орнуудын нэгтэй уулзаж яадгийн бэ, тэгээд юу ярих вэ дээ,
2012-10-18