
Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 хэм орчим байна. Баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшиж. бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохүй.
Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн байлаа, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ