Цэрэг татлага эхэлнэ

img

Өнөөдрөөс цэрэг татлага эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл 94 хувь хангагдсан байна. 2012 оны II ээлжийн цэрэг татлагад хамрагдах 20 915 иргэн байгаагаас 19 319 иргэнд буюу 93,4 хувьд нь  “Зарлан дуудах хуудас” тараажээ. Нийслэлийн цэргийн штабын дарга Ё. Гэрэлчулуун “Цэрэг татлагын ажилд өндөр хариуцлагатай хандах, эрүүл мэндийн үзлэгийг зааврын дагуу хийх, цэрэг татлагын байрны зохион байгуулалт, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цэргийн жинхэнэ албанд татагдагсдын баримт бичгийн бүрдүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах, тээврийн аюулгүй байдлыг хангах, 1986 онд төрсөн хүмүүсийн дүйцүүлэх албыг хаалгах тал дээр анхаарч ажиллах, нийслэлийн цэргийн штабтай байнга холбоотой байж, өдөр бүр 20 цагт мэдээ өгч байх”-ыг дүүргүүдийн цэрэг татлагын товчооны дарга нарт үүрэг болгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ