Монголчлох арга моодноос гарав

img

Удахгүй өвлийн тэргүүн сар гарна. Улаанбаатар хотын цахилгаан, дулааны ачаалал 18 хувиар нэмэгдэнэ. Гэвч дулааны шугам сүлжээний хоолойнууд нь хүүхдийн зулай шиг нимгэрсэн зарим газрын засварын ажил дуусаагүй учраас хэрэглэгчид халаалтаа авч чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар их хотын газар доогуур төрийн өмчийн 300 орчим км шугам бий. Хүйтний эрч чангарах тутам халуун усны хэм нэмэгдэж, хоолойнуудыг хооронд нь гагнасан холбоос олон жил агшиж, тэлэх явцдаа элэгдсээр нэг л мэдэхэд ханз үсэрдэг юм байна. Анх 1959 оны намар байгуулагдсан даруйдаа 10 хүрэхгүй км шугамаар 80 гаруйхан хэрэглэгчдийг хангаж байсан Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний газар өдгөө эрэлт хэрэгцээнээсээ хэдийнэ давсан ачаандаа түүртэх болж. Нэгэнт хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг хойно дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүч их хотын судсаар хангалттай гүйхэд хүрэлцэхгүй байгаа нь жилээс жилд мэдрэгдэж байна. Жараад онд дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлсэн. Төв цахилгаан станц өргөтгөл хийснээс гадна ДЦС-2 ашиглалтад орж, 60 гкал цахилгаан, 80 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай хэдий ч жараад оны сүүлчээс энэ хоёр төрлийн эрчим хүчийг хослон үйлдвэрлэх болсон байна. Харин 1970 онд ДЦС-3 гал голомтоо бадрааснаар хотын дулаан хангамжийн төвлөрсөн систем бүрэлдэн бий болох суурь тавигджээ. Энэ үеэс 400-800 мм-ийн голчтой шугам тавигдаж, хэрэглэгчдийн тоо ч хурдацтай нэмэгдэн 1300 гаруй барилга байгууламж шинээр холбогдсон байна. Ийнхүү дулааны хоёр томоохон эх үүсвэрээс гадна 1984 онд 540 МВт цахилгаан, 1060 гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС-4 ашиглалтад орлоо. Түүнээс хойш нийслэлийн дулаан хангамжийг 2000 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын зүүн хэсэг Улиастайд 600 гкал/ц дулаан үйлдвэрлэх чадалтай дулааны станц, түүнээс Амгалан, 13 дугаар хороолол, улмаар Ногоон нуур хүртэл 800-1000 мм-ийн голчтой 30 км урт хос шугам, дөрвөн насосны станц барихаар төлөвлөсөн боловч улс орны эдийн засагт гарсан өөрчлөлтийн бэрхшээлээс шалтгаалан уг төлөвлөгөө тухайн үеийн Улсын төлөвлөгөөний комиссын ширээн дээр үлдсэн байна. Гэвч зах зээлийн нөхцөлд монгол инженерүүд монголчлох ур ухааныхаа хүчээр эрчим хүчний салбарт томоохон төсөл хэрэгжүүлж чадсаныг үгүйсгэж болохгүй. 1999-2001 онд “Эрчим хүчний хэмнэлт” төслөөр Толгойт, Бага тойрууд 1,4 км урт дулааны хос шугамыг үйлдвэрийн дулаалгатай ган яндангаар суваггүй угсарч сольсноор шинэчилж чадав. Мөн нэгдүгээр хорооллын ус, дулаан дамжуулах тавдугаар төвд халаалтын цогц төхөөрөмж, холигч насос, бусад тоноглолыг угсарч залгажээ. Азийн хөгжлийн банкны 40 сая ам. долларын хөрөнгө оруулалттай “Дулааны үр ашиг” төслийн хүрээнд дулааны цахилгаан станцуудын дулаанжуулалтын тоноглолыг шинэчилж, тэдгээрийн дотоод хэрэгцээг дулааны сүлжээнээс салгаж, уурын халаагч тавьж тусгаарлажээ. Мөн сүлжээний усыг хэсэгчлэн цэвэрлэх шүүлтүүр, усыг зөөлрүүлэх химийн бодис нэмэх төхөөрөмжийг угсарч, диспетчерийн төвийн хяналт мэдээллийн тоноглолыг шинэчлэв. Цаашилбал төвлөрсөн дулаанд холбогдсон хэрэглэгчдэд 417 ширхэг ялтсан бойлер бүхий халаалтын цогц төхөөрөмж шинээр угсарч, хэрэглэгчийн системийг үндсэн сүлжээнээс тусгаарлажээ. Түүнээс гадна хэрэглэгчийн халаалтын системд орчин үеийн иж бүрэн автомат халаалтын цогц төхөөрөмж суурилагдсанаар гадна агаарын хэмээс хамааруулан хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ тохируулж дулааны эрчим хүчийг зөв хэлбэрээр ашиглаж, улмаар сүлжээнд хувьсах зарцу-лалтын горим ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь дулааны эрчим хүчний хэмнэлтийг бий болгох ихээхэн ач холбогдолтой юм. Монгол инженерүүд дулааны горимыг сайжруулах, чанаржуулах, арвилан хэмнэх, засвар угсралтын ажлыг хялбарчлах, автомат хэмжүүр нэвтрүүлэх, ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдсэн олон төрлийн бүтээлийг үйлдвэрт нэвтрүүлэв. Эрчим хүчний салбарын ахмад инженер, эрхэм гишүүн асан Ц.Цэнгэл нэгэнтээ, 1987 онд ДЦС-4-ийн турбинд гулзайлт үүссэн юм. Хүний нүдэнд анзаарагдахаар тахийчихсан юм биш л дээ. Турбины тэгш байдлыг мм-ийг мянга хуваасны нэгээр л хэмжинэ шүү дээ. Гулзайлт нь 0,025 мм орчим байл уу даа. Гадаадад засуулахад зөвхөн онгоцны зардалд 100 сая алтан рубль гэж яригдсан юмдаг. Ингээд гуай Нүдэн гуай, Пүрвээ нарын хэдэн хүн дотооддоо засварлах саналаа эрчим хүчний салбарыг удирдаж байсан М.Чимид даргад тавиад зөвшөөрүүлж чадсан ч дээгүүрээ нэлээд эргэлзсэний эцэст бас зөвшөөрлөө. Чадвал гавьяа байгуулах, ядвал ялд унах ийм л ачааг толгойдоо үүрцгээсэн юм. Урьд нь манайд ийм туршлага байхгүй болохоор бид “монгол эмээлийн арга” гэж нэрлэв. Хоёр долоо хоног бэлтгэл хийгээд 20 хоногт багтааж дуусгасан юмдаг. Аюулаас хамгаалахынхан байнга хамт, сүртэй ч юм шиг. Турбин зассан аргаа бүдүүн тоймоор хэлэхэд гулзайсан хэсгийг нь халаагаад төмөр эмээл дээр мордуулан дөрвөн олом татаад олмоо чангалах замаар тэгшилсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл турбинээ оруулан гулзайсан хэсгийг нь усан хөргөлттэй сеператороор халааж, дедукцийн аргаар зассан хэрэг л дээ. Мэдээж маш нарийн тооцоо, нарийн багаж хэмжүүр, техник, бас дэг журам шаардана хэмээн өгүүлсэн билээ. Харин одоо эрчим хүчний техник технологи цоо шинэчлэгдсэн болохоор монголчлох арга моодноос гарсан гэж инженер техникийн ажилтнууд ярьж байна. Б.Уянга    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

манайд туршилтын лаборатори, тоног төхөөрөмжүүдийг нь хангаад өгвөл инженер, эрдэмтэд маань хэнээс илүү шинэ технологиудыг бий болгож чадна. Аливаа шинэ санаа хязгаарлагдмал нөхцөл байдлаас л үүсдэг шүү дээ. Сайхан лаборатори, сайн цалин, оновчтой менежмент хэрэгтэй байна. Дээрх инженерүүд мундаг юм аа
2012-10-21
23:
brandin unertei usnuud hyamdhaan zarlaa 91191178
2012-10-19
Royal:
mongolchloh gej zuer l ewdlej tur torgoohiiig helne. ymar ch ymiig tehnologiin daguu hiiwel iluu naidwartai urt nastai bn shde medeej. manaihan l tur bolgosnoo mongolchiloh ged balairad bdg bolhoos
2012-10-19
1998 онд нэг газрын зөвшөөрөл авах шатандаа дулааны шугам сүлжээнээс нь гарын үсэг авч чадалгүй байсаар тэр газраа алдаж билээ. Дулаан өгөхгүй , хүрэлцэхгүй гээд ер хөдөлж өгөөгүй. Гэтэл тэрнээс хойш юу боллоо доо. Хахууль гэдэг тэнд л байдаг байх.
2012-10-19
SAID:
Хийж бүтээж байгаа хүмүүсийг дэмжиж худлаа ярьдаг нөхдийг хийдэг нөхдөөр солимоор байнадаа энэ үед
2012-10-19