Митт Ромнийн хүү Барак Обамаг “дэлсээд авмаар” санагдсан хэмээн даажигнажээ

img

Мягмар гарагт болсон сонгуулийн өмнөх мэтгэлцээний үеэр эцгийг нь “худалч” хэмээн хэлсэн Цагаан ордны тэргүүнийг “дэлсээд авмаар” санагдсан гэж Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромнийн таван хүүгийн том Тэг Ромни даажигнажээ. “Тайзнаа гүйн гарч, түүнийг цохиод авмаар санагдсан. Гэвч давын өмнө бидний хооронд нууц албаны  өч төчнөөн ажилтан зогсож байсан болохоор ингэх боломжгүй байсан нь мэдээж” гэж эцгийнхээ сонгуулийн кампанит ажилд идэвхтэй оролцож байгаа тэр  телевизийн Эй-би-си сувагт пүрэв гаригт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Нэр дэвшигчийн хүүгийн хэлсэн үг тоглоом шоглоом байсан юм гэж Ромнийн сонгуулийн өмнөх штабын төлөөлөгч сүүлд нь хэлсэн байна. Нью-Йорк хотын ойролцоох Хофстрын их сургуульд мягмар гарагт болсон сонгуулийн өмнөх мэтгэлцээний хоёр дахь шатанд Обама ялсныг олон нийтийн санал асуулгын дүн харуулсан юм. Эхний мэтгэлцээнд одоогийн Ерөнхийлөгч ялагдсан бөгөөд Ромни илүү итгэлтэй ярьж, чөлөөтэй байжээ. Обама өөрийн алдааг ойлгож, энэ удаа  хавьгүй  илүү тууштай, ширүүхэн ярьсан байна.  Тэр Ромнийн үгийг таслан, түүний худал ярьж байгааг сануулахыг байн байнга оролдож байжээ. “Энэ бол худал” гэж Цагаан ордны тэргүүн өрсөлдөгчийнхээ хэлсэн үгний хариуд байн байн хэлж байлаа. “”Сонгуулийн өмнөх үйл явц ийм байдаг хойно. Тэд (Ардчилсан намынхан) миний эцгийг муулах гэхдээ элдвийг ярина. Бид үүнийг ойлгож байна. Бид зүгээр л сууж, тэдэнд  балбуулж, харин дараа нь хариу барих л үлдэж байна” гэж Тэг Ромни тэмдэглэжээ. Одоо аравдугаар сарын 22-нд Флорида муж улсын Бока-Ратонд болох өрсөлдөгч нарын мэтгэлцээний төгсгөлийн гурав дахь шат нь гадаад бодлогын асуудалд бүхэлдээ зориулагдах юм. “Pew Researsh Venter” компаниас АНУ-ын 3000 орчим иргэний дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, өнөөдрийн байдлаар Барак Обама Ерөнхийлөгчийн сунгаанд найдлага төрүүлж байна. Санал асуулгад оролцогчдын 51 хувь нь Цагаан ордны одоогийн тэргүүнийг дэмжиж, эсвэл  дэмжихэд бэлэн байгаа аж. Санал асуулгад оролцогчдын 41 хувь нь түүний өрсөлдөгч, Массачусетс муж улсын захирагч асан Митт Ромнид талтай байна. Нэгдүгээр сараас “PRC” компани найман удаа ийм судалгаа явуулж, тус бүрийнх нь дүнгээр Обамагийн рейтинг Ромнийгийхаас илүү байжээ. Рейтингийн ялгаа 4-12 хувьтай байсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тунгалагтамир:
Даажигнах гэдэг үгийг зөв л хэрэглэсэн байна шүү дээ. Даажигнах гэдэг бол хүнээр тоглоом тохуу хийх, хэн нэгнийг басч сагсуурах, битүүхэн доромжлох гэсэн утгатай үг. Иймд нэр дэвшигч Ромнигийн том банди нь аавыгаа дэмжиж АНУ-ыг Ерөнхийлөгчид шанаа өгмөөр байсан гэж хэлсэн нь тэрээр хоосон онгирч сагсуурч, тоглоом тохуу хийж доромжлох гэсэн өгө яастай байгаа нь илт байна. Дээр саналаа бичсэн нөхөр даажигнах гэдэг үгийн утгыг одоо нэг юм ойлгосон байх гэж бодож байна. Сур сур бас дахин сур...
2012-10-21
Даажигнах гэдэг үгнийхээ утгыг энэ сэтгүүлч ойлгодог болов уу.
2012-10-19