
Индонезийн Ява хотод насанд хүрсэн хүмүүс болон хүүхдийн шүд эмчилдэг Дханни Густиана эмч өвчтөнүүдийнхээ айдас шаналлыг хөнгөвчилжээ. Сандал дээр суусан хүн өрмийн эвгүй дууны оронд МРЗ-плеерийн хөгжим сонсож байхаар тэр өрмийн машинаа өөрчилсөн байна. Ингэхийн тулд эмч аппаратаа нэлээд сүрхий өөрчлөхөд хүрсэн байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ. Эмч үүнд 595 ам. доллар зарцуулсан байна. Гэвч одоо өвчтнүүд шүдний стандарт эмчилгээний үед төрдөг эвгүй мэдрэмжийг анзаарахгүй болж байна. Түүгээр ч барахгүй, тэд амаа хичнээн том ангайвал, хөгжмийн ая улам чанга болдог ажээ.
Шүдний ердийн мэс ажилбар хийлгэхээс айдаг өвчтнүүд одоо бүр энэ эмчид үзүүлэхээр дарааллан зогсдог болсон байна. Тэр ч байтугай, өвчтнүүд сонсохыг хүсч байгаа хөгжмөө урьдаас захиалж болжээ. Энэ шинэлэг санаа хүүхдүүдэд онцгой таалагдаж байгаа гэнэ. Густиана бяцхан үйлчлүүлэгчиддээ резинэн тоглоом, өрмийн машины бариул дээрх гялалзсан гэрэл харуулж, би “одоо чиний шүдийг цэвэрлэнэ” гэж хэлдэг байна. Үүнд нь бага насны өвчтнүүд сатаарч, эмчээс айхаа больдог ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ