МАН-ын гишүүд суултаа үргэлжлүүлж байна
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-д сонгогдсонд тооцож, улмаар гишүүний тангараг өргүүлэхээр СЕХ УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг МАН эсэргүүцэж, өчигдрөөс эхлэн жагсаал, суулт хийж байгаа билээ.
Тэгвэл эл суулт чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд үргэлжилж байна. Яг одоо чуулганы танхимын үүдийг буйдангаар таглаж, МАН-ын гишүүд болох Я.Содбаатар, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын гишүүд суулт хийж байна. Хэдийгээр өнөөдөр чуулганы хуралдааныг 10.00 цагт эхлүүлэхээр товлосон ч МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн суулт үргэлжилсэн тул хуралдаан эхлэх эсэх нь тодорхойгүй байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ